Тавтай морилно уу

Хэдий танин мэдэхүйн блог боловч харанхуй ертөнцийн талаарх хачирхалтай түүхүүдийг түлхүү оруулж байх бөгөөд танд л гэж зөвлөхөд орой унтахаасаа өмнө энэ блогоор минь зочлоод хэрэггүй гэж зөвлөх байна ;)

УВБ-76

Мөн түүнийг өөрөөр 'The Buzzer' ч гэж нэрлэдэг байна. Өдөр шөнийн 24 цагийн туршид, 4625 кгц-ийн үелзэл дээр минутанд 25 удаагийн давтамжтайгаар хэлбэлздэг уг монотон дохиог анх 1970-аад оны сүүл үе болон 1980-аад оны эхээр 'барьж' авсан гэдэг.

УВБ-76

2000 оны 2-р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Sunday, June 22, 2014

Томиногийн Там.

Одоо өгүүлэх гэж буй энэ түүх бол "Томиногийн Там" гэдэг шүлгийн тухай бөгөөд Японд их алдартай цуу яриануудын нэгд тооцогддог байна. ГЭВЧ, уг шүлгийг унших үедээ та зөвхөн толгой дотроо унших ёстой гэх бөгөөд чангаар унших нь хориотой байдаг гэнэ шүү. Хэрвээ та чангаар уншвал, хожим хойно гарах хариуцлагыг нь өөрөө л хүлээх хэрэгтэй болдог гэнэ.

"Томиногийн Там" (トミノの地獄) хэмээгч энэхүү шүлгийг Ёомота Инухико (四方田 犬彦) гэдэг зохиолч бичсэн ба өөрийнхөө "Зүрх бол яг л өнхөрдөг чулуу шиг" (心は転がる石のように) номон дээр нийтэлсэн байдаг аж. Мөн Саизо Ясо (西條 八十)-ын 1919 онд гаргаж байсан 27 дахь шүлгийн цуглуулганд нь багтсан байдаг ажээ. Харин эл цуу яриа чухам хаанаас, мөн хэрхэн эхэлснийг нь мэдэх хүн байдаггүй ч, "уг шүлгийг чангаар уншвал муу зүйл (凶事) тохиолдох болно." гэсэн анхааруулга өдийг хүртэл уг шүлэгтэй хамт дагалдан ирсэн нь сонин байгаа биз? Товчхондоо бол хүмүүс энэ шүлгийг хараалтай гэж үздэг юм байна.

Мөн уг шүлгийн тухай хачирхалтай энэ түүх тухайн үедээ Японы 2ch (2channel) суваг дээр их алдартай болж байсан бөгөөд маш олон хүн өөрсдийн эсэн мэнд байгаагийн баталгаа болгож өөрсдийн зураг хөрөг болоод дүрс бичлэгүүдийг тус телевизийн редакци руу илгээж байсан гэдэг юм. Яахав, дээр өгүүлсэн шиг ямар нэгэн таагүй зүйл өөрсөдөд нь тохиолдоогүй гэдгийг батлахын тулд тэр шүү дээ. Хэдий тийм ч ... гарсан үр дүнг нь удахгүй нийтэлнээ гэсэн маш олон постын эзэд дахин хариу бичилгүйгээр алга болж байсан гэлцэнэ. Юу ч гэсэн энэхүү шүлгийг зөвхөн Япон хэл дээр нь орууллаа. Харин галигласан орчуулгыг нь оруулсангүй. Тэгээд ч, би өөрөө уг шүлгийг орчуулах байтугай харахыг ч хүсэхгүй байна. Гэхдээ сонирхолтой санагдахаар нь оруулж байгаа юм шүү.

トミノの地獄 
Tomino no Jigoku (Tomino's Hell)  
---

姉は血を吐く、妹(いもと)は火吐く、
可愛いトミノは 宝玉(たま)を吐く。 
ひとり地獄に落ちゆくトミノ、
地獄くらやみ花も無き。 
鞭で叩くはトミノの姉か、
鞭の朱総(しゅぶさ)が 気にかかる。 
叩けや叩きやれ叩かずとても、
無間地獄はひとつみち。 
暗い地獄へ案内(あない)をたのむ、
金の羊に、鶯に。 
皮の嚢(ふくろ)にやいくらほど入れよ、
無間地獄の旅支度。 
春が 来て候(そろ)林に谿(たに)に、
暗い地獄谷七曲り。 
籠にや鶯、車にや羊、
可愛いトミノの眼にや涙。 
啼けよ、鶯、林の雨に
妹恋しと 声かぎり。 
啼けば反響(こだま)が地獄にひびき、
狐牡丹の花がさく。 
地獄七山七谿めぐる、
可愛いトミノのひとり旅。 
地獄ござらばもて 来てたもれ、
針の御山(おやま)の留針(とめはり)を。 
赤い留針だてにはささぬ、
可愛いトミノのめじるしに。

Одоо англи орчуулгыг нь оруулая. Гэхдээ би орчуулахыг хүсэхгүй байна.

Tomino's Hell 
---

His older sister vomited blood, his younger sister vomited fire, 
And the cute Tomino vomited glass beads. 
Tomino fell into Hell alone, 
Hell is wrapped in darkness and even the flowers don't bloom. 
Is the person with the whip Tomino's older sister, 
I wonder who the whip's shubusa(?) is. 
Hit, hit, without hitting, 
Familiar Hell's one road. 
Would you lead him to the dark Hell,
To the sheep of gold, to the bush warbler. 
I wonder how much he put into the leather pocket, 
For the preparation of the journey in the familiar Hell. 
Spring is coming even in the forest and the stream, 
Even in the stream of the dark Hell. 
The bush warbler in the birdcage, the sheep in the wagon, 
Tears in the eyes of cute Tomino. 
Cry, bush warbler, toward the raining forest
He shouts that he misses his little sister.
The crying echo reverberates throughout Hell, 
The fox penoy blooms.
Circling around Hell's seven mountains and seven streams, 
The lonely journey of cute Tomino.
If they're in Hell bring them to me,
The needle of the graves.
I won't pierce with the red needle,
In the milestones of little Tomino.

Эх сурвалж: http://cafe.daum.net/sheou/NgRH/5312?docid=RSvM|NgRH|5312|20110410160828&q=%C5%E4%B9%CC%B3%EB%C0%C7%20%C1%F6%BF%C1 . (Англи эх сурвалж дээр нь галигласан орчуулга нь байсан болохоор оруулсангүй.)


Friday, June 20, 2014

Аннора Петрова

БРИЙ, ЭНИЙГ БИТГИЙ УСТГААРАЙ!

Чи намайг үзэн яддагийг би мэднээ, гэхдээ урьд өмнө бид их сайн найзууд байсан учраас үүнийг чамд уншуулмаар байна. Би бодохдоо, би их хүнд асуудалд орооцолдсон бололтой. Гэхдээ чи надад тусалж чадахгүй. Ямар ч байсан чамайг ойлгоосой гэсэндээ энэ захидлыг бичиж байгаа юм шүү.

Сонгон шалгаруулалтаас хойш бид өөр хоорондоо бараг л үг дуугараагүйг хэн хэн маань мэдэх байх. Бодоод байсан чинь их олон жил өнгөрсөн байна шүү, гэхдээ чамд тохиолдсон тэр осол миний буруу байгаагүй юм шүү. Ядаж л тэд бүгдээрээ цор ганц миний буруу байгаагүй гэдгийг хэлье. Яахав, хүн бүхэн л тэгж бодож байгаа байх, гэхдээ би хэзээ ч чамайг өвтгөх тийм муухай зүйлийг хийхгүй байсан шүү дээ.

Магадгүй энэ галзуу юм шиг сонсогдох байх, гэхдээ хэн нэгэн нь мэдээсэй гэж хүсч байгаа учраас би чамруу бичиж байна.

Энэ бүхэн биднийг 8-р ангид сурч байхад эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Кристал Классик тэмцээний өмнөх шөнө байлаа. Тэр шөнө би гэртээ байсан бөгөөд дараах өдрийн тэмцээнээс болоод нойр маань хулжсан тул унтаж ер чадахгүй байв. Тэгээд, би компьютер дээрээ суугаад, интернетээс элдвийн зүйлийг үзэж суулаа. Гэвч анхаарал маань төдийлөн сайн төвлөрч өгөхгүй л байв. Тэгээд, би тэнд сууж байхдаа сонирхолтой санагдахаар нь өөрийнхөө талаарх мэдээллийг Google-ээс хайж үзлээ.

Өө Брий, би үүнийг хийх хэрэггүй байсан юм. Эхэндээ мэдээж хэрэг миний талаарх байдаг л мэдээллүүд хайлтанд гарч ирсэнсэн. Гэвч нэр дээр бичигдсэн байсан Wikipedia-ын хуудас байхыг нь олж үзээд уншихгүй байж чадсангүй.

Эхэндээ уг хуудсыг миний аав эсвэл клубынхан маань л хийсэн байх гэж бодлоо. Миний амьдардаг хот, миний гулгалтын талаарх зарим нэг баримтууд гээд байдаг л зүйлс тэнд бичээстэй байв. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь гэвэл, тэнд, тэр жилийн Кристал Классик тэмцээнд намайг ялсан гэж бичсэн байсан явдал юм.

Хэн нэгэн нь намайг зоригжуулах зорилгоор, хэргээр ингэж бичсэн байх гэж бодоод миний инээд хүрэв. Тэгээд ааваасаа очиж асуутал тэр үгүйсгэлээ.

Удалгүй маргааш нь болж, тэмцээнд ялсныхаа дараагаар би үнэхээр баяртай байснаа санаж байна. Учир нь тэр бол миний түрүүлсэн анхны тэмцээн байсан бөгөөд надад маш сайхан санагдаж байлаа. Харин үүний дараагаар намайг яаж шаргуу бэлтгэж эхэлснийг чи санаж байна уу? Тэр үед эцэг эх хоёр маань намайг дасгалжуулахаар Сергейг ажилд авсан юм. Мөн ямар өндөр үнэтэй байсныг нь ч чи санаж байгаа байх.

Тэгээд би оролцох гэж буй тэмцээн болгоныхоо өмнө өөрийнхөө өнөөх цахим хуудсыг шалгадаг зуршилтай болов. Тэнд намайг хэддүгээр байранд орж, ямар үр дүн үзүүлэхийг бүгдийг нь бичсэн байдаг байв. Мөн намайг 15 насандаа бүсийн аварга болно хэмээн бичсэн байсан нь биеллээ олсон шүү. Үүний дараагаар Сергей эцэг эх хоёрт минь хандаж, намайг Олимп-д хүч сорих хэрэгтэй гэж зөвлөсөн учраас тэд намайг сургуулиас минь чөлөөлөв.

Би тэгээд өдөр бүр гулгаж байлаа. Аваргын тэмцээнд оролцохын тулд хичээх хэрэгтэй гэж Сергей надад хэлж байв. Би бүр маш их хичээж байсан бөгөөд сайн ч гулгаж байлаа. Гэвч энэ бүхэн Сергейн хувьд хангалттай сайн байсангүй.

Сонгон шалгаруулах тоглолт хаяанд ирлээ. Харин миний хувьд бодож санаж байсан цорын ганц зүйл бол зөвхөн ялалт байсан юм. Тэгээд би хийх ёсгүй зүйлээ хийж орхисондоо одоог хэр нь харамсаад, харамсаад барахгүй нь! Бүх л хүмүүс чамайг хамгийн шилдэг, хамгийн сайн нь хэмээн магтаж байсан тул өөрийгөө би тэр тэмцээнд альхэдийнээ ялагдсан мэтээр төсөөлж байлаа. Тэгээд би Wikipedia-д данс нээгээд өөрийнхөө хуудасруу орж өөрийгөө тэрхүү тэмцээний ялагч болсон мэтээр бичих гэж оролдсон юм.

Гэвч хуудасны мэдээллийг шинэчлэх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого маань бүтэлгүйтэж орхилоо. Намайг яаж ч өөрчлөх гэж оролдсон гэсэн, "Аннаро Петрова бол хувиа хичээсэн бяцхан өлөгчин. Тэр удахгүй хийсэн хэргийхээ хариуг эдлэх болно." гэсэн бичиг гарч ирээд огт арилсангүй.

Энэ бүхэн их аймшигтай санагдаж байсан шүү. Тийм л учраас би дараагийнх нь өдөр тун гонсгор царайтай харагдсан байх. Бас би чамайг хэрхэн бэлтгэлээ хийхийг чинь, мөн хэрхэн гулгаж байхыг чинь харж зогссоноо санаж байна. Харин миний мэдэх дараагийн зүйл гэвэл би газарт суугаад, мөсний хэлтэрхийнд оногдсоноос болж дух минь зүсэгдэж хамаг л нүүр маань улаан цусанд будагдсан байсныг санаж байна. Энэ бүхний бурууг тэд надруу чихсэн, учир нь тэшүүрийг би тэр өглөө нь хэрэглэсэн болохоор л тэр. Брий, би үнэхээр чиний тэшүүрийг оролдоогүй юм шүү - Би ялахыг маш их хүсч байсан, гэхдээ чамайг өвтгөх зүйл хэзээ ч хийхгүй байсан.

Тэд намайг дараагийн тэмцээн уралдаануудаас хасах шийдвэрийг гаргахад, хүн болгон л намайг зохих шангаа хүртсэн гэж байлаа. Хэн ч миний тайлбарыг сонсохыг хүсээгүй.

Үүний дараагаар Сергей намайг дасгалжуулахаа больсныг чи мэдэх байх. Тэр хэлэхдээ, өөрийг нь намайг хөөдсөн гэж хэлсэн. Хэн ч надтай ярилцахыг хүсэхгүй байлаа.

Хүн болгонд ад үзэгдэнэ гэдэг ямар байдгийг чи мэдэх үү? Би түүнээс хойш бараг л мөсөн дээр гарсангүй.

Удалгүй өнөөх хуудас улам дордож эхэллээ. Тэгээд хуудсыг шалгах бүрт, миний талаарх аймшигтай зүйлсийг тэнд бичсэн байдаг байв. Би чамд тэнд бичигдсэн зүйлсийг хэлж үнэхээр чадахгүй нь. Учир нь тэнд бичигдсэн байсан зүйлс үнэхээр ёс суртахуунгүй бас эрээ цээргүй байлаа. Тэднийг унших бүртээ би уйлдаг байсан ч гэлээ, бас би огт уншихгүй байж чаддаггүй байв.

Би тэгээд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдлээ. Ингээд Wikipedia-д гомдол мэдүүлсэн юм. Бүр утсаар хүртэл залгах гэж оролдсон шүү. Гэвч хэн ч уг хуудасны талаар мэдэхгүй гэж хариулав.

Баасан гаригийн үдэш байлаа. Би гэртээ ганцаараа сууж байсан бөгөөд өөрийн хуудсыг устгагдсан байна уу гэдгийг шалгахаар нээж үзтэл, тэнд "Аннаро Петрова бол хөгийн бяцхан өнчин охин" гэж бичсэн байв.

Би маш их айсан.  Ингээд анхааруулах зорилгоор аав ээж хоёрруугаа залгасан боловч, залгах болгонд утасны нөгөө үзүүрт хэн нэгэн нь хорлонтой нь аргагүй инээж байлаа. Би тэдэнрүү бараг зуун удаа залгасан байх, тэрхүү чимээг дахин тэвчиж чадахгүй болох хүртлээ.

Тэр шөнө цагдаагийн газраас осол болсон тухай аймшигт мэдээг надад дуулгаж, эцэг, эх хоёрын маань утсыг өгсөн юм. Гэвч тэнд надаас ямар ч дуудлага ирсэн тэмдэглэгээ байгаагүй гэсэн.

Энэ бүх явдлын дараагаар би маш их сэтгэлээр унаж эхэллээ. Тэгээд бүхий л анхаарлаа зөвхөн дасгал сургуулилтандаа төвлөрүүлэх болж, хэрхэн ганцаардаж байгаагаа ч анзаарах сөхөөгүйгээр биеэ дайчилж байсан юм. Мөн чамайг надтай холбоо тогтоох гэж оролдсоныг чинь би мэднэ, гэхдээ би маш их гутарч бас уурласан байсан учраас бүх хүмүүсээс холбоогоо тасалсан байв.

18 нас хүрснийхээ дараагаар би шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу мөнгөө авсан ба үүний дараахан Швейцарт хүрч ирсэн юм.

Учир нь би амьдралаа дахин эхлүүлж, өөрийгөө шинэчлэх хэрэгтэй байлаа. Миний мөсөн дээр гулгах хөг ч өнгөрсөн бололтой. Одоо бараг нэг жил өнгөржээ. Гэвч энэ бүхэн ердөө өчигдөрхөн л мэт санагдаж байх чинь.

Ийм л учраас би тэгж шунах хэрэггүй байсан юм, Брий.

Одоо би чамруу Прагийн гаднах нэгэн хуучин зочид буудлын өрөөнөөс бичиж байна. Маргааш би Мөсний Цирк-ийн сонгон шалгаруулалтанд орно. Бид энэ төрлийн зүйлийг шоолон инээлддэг байсныг санаж байна уу, гэхдээ би үнэхээр тэнд орохыг хүсэх боллоо. Бас би их сандарч байна. Мөн өөрийн хуудсыг зогсоо зайгүй шалгадаг болсон өнөөх зуршлаасаа ангижрахыг хичээж байна.

Гэвч, саяхан би өөрийгөө маргааш ажилд тэнцэж чадах эсэхийг шалгахаар орж үзтэл, "Аннаро Петрова ямар ч найз нөхөдгүйгээр, цор ганцаархнаа нас барсан юм." гэж бичсэн байв. Харин миний нас барсан он сар өдөр өнөөдөртэй таарсан байлаа.

Үүнийг уншаад би маш их уйлсан. Одоо бол арай ядан л бичиж сууна. Гэхдээ би чамайг үнэнийг мэдээсэй гэж хүссэн юм. Ердөө л тэр. Надад итгээрэй, Брий. Би чамд дэлгэцнийхээ зургийг явуулъя, тэгвэл чи надад итгэж магадгүй. Миний чамд хэлсэн бүхэн тэнд байгаа.

Одоо би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Би эндээс хэнийг ч танихгүй, бас Англиар ярьдаг хүн энд их цөөхөн юм. Гэхдээ би хуудсыг дахин дахин шинэчилж, мэдээллүүдийг шалгахаа зогсч чадахгүй нь.

Би тэгээд хэдэн удаа хуудас дахин ачааллах товчийг дарснаа хэлж мэдэхгүй нь, гэвч өөрчлөгдөж байгаа зүйл ер алга. Би зөвхөн шөнө дунд болохыг л хүлээж сууна, бас юу хийхээ мэдэхгүй өрөөн дотроо ганцаархнаа байна.

Одоо шөнө болоход ердөө хэдхэн минут үлджээ. Миний хийж чадах цорын ганц зүйл бол хуудсыг ахин дахин ачааллах. Би их ядарч байна, гэхдээ зогсч чадахгүй нь. Одоо надад юу тохиолдохыг мэдэж авах хүртлээ компьютерээсээ би салж чадахгүй нь.


Эх сурвалж: http://www.onepagewonder.com/atnight/alone/Annora 

Мэдээж хэрэг энэ түүх үнэн байж таарахгүй биз дээ. Тэгсэн мөртлөө бас үгүйсгэж болохгүй юм. Харин та компьютерийнхээ өмнөөс салахаа больсон дүү нартаа уг түүхийг ярьж өгч яагаад айлгаж болохгүй гэж? Гэхдээ .... юмыг яаж мэдэхэв, өөрийнхөө талаарх хуудсыг Wikipedia дээр нээгээд хэрэггүй байх.

Аан тийм. Нэг хачин зүйл гэвэл уг нийтлэлийн эхэнд байгаа жижигхэн зургийг аплоад хийх үед яагаад ч юм цагаан биш сааралдуу өнгөөр гарч ирээд байх юм. Би бүр гурван удаа сольж үзсэн.

Sunday, June 15, 2014

Агуй судлаач Тед. (8-р хэсэг.)

4-р сарын 14, 2001 он.

Бидэнтэй хамт явах хүсэлтэй хүнийг B олох хүртэл ердөө хэдхэн хоног байхад л хангалттай байв. Мөн тэрээр өөр бусад, нилээд олон хүмүүстэй ярилцсан боловч тэдний олонхи нь ажил, амьдралын асуудлаасаа болоод явж чадахгүй нь хэмээн хариулцгаасан байна. Гэхдээ агуйн талаар, мөн аяллын тухай тэдэнд ярьж байхад туйлын ихээр сонирхон сонсч байсан гэсэн шүү. Мэдээж хэрэг B тэдэнд агуйн байрлалын талаар нэг ч үг цухуйлгаагүй юм. Учир нь олон нийтэд ил болгохоосоо өмнө бид өөрсдөө эхлээд сэтгэлээ ханатал бүрэн гүйцэт судлах хэрэгтэй шүү дээ. Түүнээс гадна бидэнтэй хамт явахаар болсон өнөөх залуу маань хүртэл агуйд дөхөж очих хүртлээ уг агуйн талаар ямар ч мэдээлэлгүй явсан билээ. Мөн түүнээс ямар ч хүн амьтанд уг газрын талаарх байрлалыг хэлж болохгүй шүү хэмээн андгай тангараг авахаа ч бид хоёр мартсангүй. Түүний нэрийг би мөн л нууцалж байна, тиймээс зүгээр л "Жое" гэж нэрлье. Жое, B бид гурав өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өглөө үүрээр замдаа гарцгаасан юм. Ингээд агуйн үүдэнд хүрч очмогцоо бид түргэхэн гэгч нь тоног хэрэглэлүүдээ бэлтгэж аваад доош бууцгаалаа. Мөн бидний ихэнх багаж хэрэгсэл тэр доор, нүүхний амсар дээр байсан тул бид ачаа багатай явсан бөгөөд энэ нь бидний аяллыг хөнгөвчилж байлаа. Харин Жое бидний ажлыг хараад бүр биширч орхисон шүү. Ингээд бид ажилдаа эргэн орцгоохоор өөрсдийгөө бэлтгэж эхэллээ. Харин нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд нүхээр гарсан хүн нь би ганцаараа байсангүй!

Жоеийн хувьд олон жилийн туршлагатай агуйчин бөгөөд туранхай нэгэн байв. Мөн тэрээр өнөөх нүхийг хараад өөрийнх нь учиртай байсан нүхнүүдий дотроос хамгийн жижигхэн нүх байна гэсэн юм. Гэхдээ түүнд ер асуудал болсонгүй. Учир нь түүнийг надаас жижигхэн биетэй тул нүхээр гарч чадна гэдгийг нь би мэдэж байлаа. Мөн Жое яг л бид хоёр шиг агуйн шинэ хэсэгрүү нэвтрэн орно гэхээс байж ядаж байсан шүү. Магадгүй биднээс ч илүү догдолсон байж мэднэ. Тэгээд тэр бид хоёрыг мунгинаж байх хооронд альхэдийнээ тоног хэрэгслээ бэлтгэж аваад дараагийн алхам юу вэ хэмээн асууж зогссонсон. Нэгэнт түүнийг бэлэн болсон байсан учраас түрүүлж нүхрүү орох саналыг би түүнд тавилаа. Харин B-ын хувьд мэдээж хэрэг бидний хэрэгслийг ардаас маань явуулах бөгөөд бид хоёрыг нүхээр гармагц биднийг эргэн ирэх хүртэл хоёр цагийн хугацааг олгохоо мэдэгдсэн юм. Тэр тун халамжтай байсан нь бидний хувьд яг л хүүхэд асрагч шиг л санагдаж байлаа. Гэхдээ энэ бүх хугацааны туршид агуйд ганцаараа хүлээж сууна гэдэг түүний хувьд их л уйтгартай байх байхдаа. Ингээд төлөвлөгөөгөө бид хэлэлцэж дуусмагцаа даруй нүхрүү явж орцгоосон юм.

Жоед бид хоёр агуйд байхдаа олж сонссон хачин этгээд чимээнүүдийн талаар дурьдаагүй нь жаахан зохисгүй хэрэг болсон гэж бодож байна. Гэхдээ түүнд яг юу гэж тайлбарлах байсан юм бэ? Тэгээд ч бид хоёр тэнд байхдаа ямар нэгэн аюул эрсдэлтэй нүүр тулгарсан билүү? Хэрэв тэгсэн бол дахиж тийш нь очихгүй л байх байсан шүү дээ. Ингээд Жое бид хоёр амаа хамхихаар шийдэцгээсэн бөгөөд шаардлагатай гэж үзвэл Флоидын Бунхнаас гарсныхаа дараагаар түүнд энэ тухай хэлье гэж бодож байлаа. Гэвч дэндүү оройтсон юм ...

Жоег нүхэн гарцаар хялбархан гэгч нь гарч орхиход би хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр хэлэхдээ давчуухан байсан гэсэн, гэхдээ түүнд тийм ч их саад болсонгүй гэнэ. Ингээд түүнийг агуйн нөгөө талд гарсны дараагаар бид хоёр түүнд тоног хэрэгслийг нь нүхээр дамжуулан өгөв. Миний хувьд гэвэл би түүгээр гарч чадна гэдгээ мэдэж байсан ч санасныг бодоход илүү их хугацааг зарцуулсан шүү. Нүхэн дотор мөлхөх тухайд бол хурдан урагшлах эсэх нь хөлийнхөө өлмийгөөр биеэ хэр зэрэг хүчтэй түлхэж өгөхөөс шалтгаалдаг юм. Тэгээд би мөлхөж явсаар нүхний хамгийн давчуу хэсэгт тулж ирэх үед Жое миний зургийг дарж орхив. Үүнийг би их сайн зураг болсон гэж бодож байна. Удалгүй намайг нүхээр гарч дөнгөмөгц B надруу хэрэгслүүдийг маань дамжуулж өглөө. Гэвч гай таарч зарим зүйлс маань нүхэн дотор гацаад үлдчихлээ. Ингээд би нүхрүү эргэн орж замын хагаст гацаж орхисон тэдгээр хэрэгслүүдээ авах шаардлагатай болсон юм даа. Нүхрүү орохын тулд мөн л өвдөг дээрээ сөхрөн суугаад, нуруугаа бөхийлгөж өгөх хэрэгтэй байлаа. Тэгээд би каск, чийдэн хоёроо авсныхаа дараагаар B-рүү олсны үзүүрийг дамжуулж өгөв. Харин тэнд байх үедээ толгойгоо би ганц сайн цохиод авсан шүү. Хүний гавал, хатуу чулууны эсрэг. Мэдээж хэрэг чулуу дийлэлгүй яахав. Намайг B-д толгойгоо цохисныг хэлэхэд тэр надруу түргэн тусламжийн цүнх дамжуулж өглөө. Миний толгойноос цус гарч байсан бөгөөд бие маань тийм ч сайн байсангүй. Тэгээд би толгойгоо боосныхоо дараагаар Жоед хандаж өөрийгөө үргэлжлүүлж чадахгүй болсныг дуулгахад тэр яг л Зул Сарыг цуцлуулсан жаалхүү мэт гомдолтой нь аргагүй харж зогссон юм. Хэдийгээр түүнийг надгүйгээр (мэдээж хэрэг миний хувиа хичээсэн, шуналтай зангаас болоод л тэр) агуйг судлахыг нь би дэмжихгүй байсан ч одоо яалтай билээ.

Ингээд түүнийг би хаа хол хүртэл явах ёстойг нь, мөн тийш явах болон ирэхэд хэдий хэр хугацаа зарцуулахыг нь хэлээд замд нь үдэж өглөө. Нүхний нөгөө төгсгөлд, B-ын эсрэг талд би ганцаараа сууж байхдаа Жоег хэрхэн харанхуйруу явж байхыг нь харж, түүнийг далд орсон ч гэлээ хэрхэн тор тор хийн алхаж байгааг нь сонсч суусан юм. Ингээд эхний эргэлтийн дараагаар л түүний гар чийдэн харанхуйд замхран алга боллоо. Би нэг, хоёр орчим минут хэртэй амарсныхаа дараагаар эргээд нүхрүү явж орсон билээ. Хэрэг зориг гаргаж нүхний нөгөө талд гарчихаад аяллаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй болсондоо урам маань маш их хугарч байсан шүү. Мөн толгой маань өвдөж байсныг ч хэлэх үү, нүхээр би арай чамай мөлхөж гараад Жоег хүлээх зуураа B-тэй хамт элдэв зүйлийн талаар ярьж суув. Тэгээд би хэрэв дахиад нэг хоног өнжихийг зөвшөөрвөл буудлын мөнгийг чинь даая, тэгээд маргааш дахин энд ирж аяллаа үргэлжлүүлцгээе гэж түүнд хэллээ. Харин энэ үед толгойгоо чулуунд хүчтэй цохисноос болоод толгой маань эргэж, дотор минь муухайрч байв. Мэдээж хэрэг B зөвшөөрч, маргааш дахин нэг оролдлого хийе гэсэн санааг минь дэмжлээ. Ингэж тохиролцсоныхоо дараагаар бид хоёр нуруугаараа чулуун хана налж суугаад дэмий л харанхуй руу ширтэхээс өөр хийх зүйл үнэндээ гарсангүй. Мөн нүхнээс ямар ч чимээ анир сонсогдсонгүй. Энэхүү ер бусын чимээ аниргүй байдал нь надад хамгийн сүүлд уг нүхээр гарч явахдаа олж сонссон тэрхүү чимээг сануулж байлаа. Гэхдээ энэ талаар би ам нээсэнгүй. Нэгэнт л тэр хачин шажигнах эсвэл маажиж байгаа юм шиг чимээг тайлбарлаж чадахгүйгээс хойш B-тэй энэ талаар ярихыг хүссэнгүй. Мөн салхины урсгалын өөрчлөлт. Эсвэл нүргээний талаар. Мөн B-ийн олж сонссон гэх өнөөх айхтар хашгирааны талаар ч мөн адил. Харин удалгүй бид хоёрын хэн хэн маань Жоег тийш ганцааранг нь явуулсандаа харамсч эхэлсэн юм.

B нүхрүү толгойгоо хийж "Жое" хэмээн хашгирлаа. Хариу ирсэнгүй. Тэгээд ч үүнд гайхах зүйл байсангүй. Агуйн нөгөө хэсэгт хүний хоолойн чимээ огт хүрч чаддаггүй гэдгийг бүх агуйчид мэдэх хойно. Ингээд бид хоёр амьсгаа даран элдвийн чимээ анирыг чагнан чимээгүйхэн хүлээж суулаа. (Мэдээж хэрэг сайн чимээ, Жоеийн хөлийн чимээг тэр шүү дээ.) Харин болзсон цаг маань өнгөрөөд хорин минут хэтэрсэн байна. Нүхрүү эргэн орох ямар ч хүсэл сонирхол надад байсангүй. Толгой маань эргэж байсан бөгөөд нүх урьд урьдынхаасаа илүү жижигхэн харагдаж байлаа. Гэхдээ Жоег аюулгүй байгаа эсэхийг нь мэдэх шаардлага надад байсан юм. Ингээд тоног хэрэгслээ бэлтгэж аваад би нүхрүү эргэн орохоор зэхэж байтал нүхний нөгөө талаас гэрэл гялсхийх нь тэр. "Жое?", гэж би түүнийг дуудлаа. Хариу алга. "Жое!". Бас л хариу ирсэнгүй. Гэвч гэрэл улам тодорсоор удалгүй нүхний цаанаас хэн нэгэн ойртож байгаа нь тодхон сонсогдов. "Чи зүгээр үү, Жое?" хэмээн түүнээс асуухад тэр маш сулханаар "Үгүй" гэж хариулсан юм. Ингээд Флоидын Бунханы нөгөө талд хүрч ирсэн Жое, бие нь базаахгүй байгаа талаараа хэллээ. Өөрийнх нь тоног хэрэгслэлийг бид олсоор татаж дуусаагүй байхад тэрбээр яг л ямар нэгэн амьтанд хөөгдсөн гэлтэй нүхрүү даруйхан шургаж орсон нь их л хачин санагдав. Мөн түүнийг тэнд чухам юу үзэж харсныг нь асуух сөхөө хэн хэнд маань байсангүй. Удалгүй Жоег нүхнээс мөлхөн гарч ирэхэд сая л бид хоёр түүний царай төрхийг харах боломжтой болов. Тэгээд яасан гэж санана, тэр үнэхээр аймшигтай харагдаж байлаа! Хамаг арьс хөрс нь цайгаад яг л цусгүй мэт болсон байснаас гадна, амьсгаагаа дарж чадалгүй бахардаж байсан юм. Давчуухан нүхний шал болон хананууд түүнд өөрийн ул мөрийг харамгүй үлдээжээ. Түүний хувцас болоод нүүр нь хэд хэдэн газраа шалбарч орхисон байна. Мөн айсандаа тэрээр хоёр нүдээ байдгаар нь нээсэн байлаа.

Жоег үг дуугүй гэгч нь бидний дэргэдүүр зөрж өнгөрөөд агуйгаас гарахаар алхаж эхлэх хооронд түүнийг уг агуй хэрхэн өөрчилснийг харах хугацаа B бид хоёрт үнэндээ байсангүй. Ингээд Жое, B хоёрыг агуйгаас гарахаар дээш явж байх зуур би тоног хэрэглэлээ бэлтгэж байлаа. Тэгээд юуг анзаарсан гээч. Нүхнээс юу ч дуулдахгүй байгааг сонссон юм. Өөрөөр хэлбэл салхины исгэрэх чимээг. БҮР ЮУ Ч МЭДРЭГДСЭНГҮЙ! Салхи зогссон байлаа! Энэ мөчид миний биеийн нэг хэсэг маань уг агуйгаас гарахыг учиргүй ихээр хүсч билээ. Гэвч миний өөр нэг хэсэг агуйн шинэ хэсэгрүү явж ороод чухам юу салхины чигийг өөрчлөөд байгааг нь олж мэдэхийг хүсч байлаа. Гэвч миний толгой эргэж, дотор маань муухайрч байсан юм. Удалгүй би Жое, B хоёрын хойно цор ганцаараа үлдсэн байснаа анзаарсан бөгөөд тэдэнтэй эргээд уулзах хүртэл нуруугаар минь хүйт дааж явлаа.

Дээш гарсныхаа дараагаар Жоегоос бид тэнд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдэж авна хэмээн найдаж байсан юм. Гэтэл тэр олсоо тайлмагцаа шууд машинруу явж очоод суучихдаг байна шүү. Гэвч өдрийн гэрэлд тэрбээр агуй дотор байснаасаа ч дор харагдаж байлаа. Ингээд B бид хоёр олсоо эвхэж аваад машиныг чиглэн алхав. Ингээд Жоегийн бие нь тун муу байна гэсэн тул бид зочид буудалруу биш шулуухан гэррүүгээ харьцгаахаар шийдлээ. Жоеийн хувьд, тэрбээр машин дотор, замын туршид юу ч хэлэлгүй гөлөрч явсан бөгөөд бид хоёр түүнээс ямар ч мэдээлэл олж авч чадсангүй. Ингэж явахдаа тэрээр яг л навч шиг чичирч явсан ба биднийг асуухад тэр даараагүй гэж хэлсэн билээ. Түүнчлэн биднийг юм асуухад Жое тун товчхон хариулт өгч байлаа. Түүнээс би ханан дээрх дүрс бичгийг үзэв үү гэтэл "Үгүй" гэж хариулав. Бидний хашгирч байхыг сонссон уу? "Үгүй". Дугуй чулууг харсан уу? "Үгүй". Хананд ургасан байсан кристал чулуунуудтай дайралдав уу? "Үгүй". Тэр мөн агуйруу явж ороод тийм ч их удалгүй бие нь эвгүйрхэж эхэлсэн гэж хэлсэн юм. Мэдээж хэрэг түүний хариултууд үнэн байх боломжгүй. Хэрэв тэр бидний дууг сонсч чадахгүй хэмжээнд агуйруу явж орсон юм бол кристал чулуунуудыг харсан л байх учиртайсан. Гэвч яагаад тэр худал хэлээд байна вэ?

Аяллын үлдсэн хагас хачин чимээгүй байдалтайгаар үргэлжлэв. Жое өөр юу ч хэлсэнгүй. Мөн бид хоёр агуйд тохиолдсон хачирхалтай явдлуудаасаа түүнд товчхон ярьж өглөө. Гэвч тэр хариу дуугарсангүй. Түүнийг гэрийнх нь гадна буулгах үедээ бид дахин агуйруу очих уу гэж асуутал тэр толгойгоо сэгсрээд байшинруугаа гүйгээд орчихсон юм. Өдөр нь бас маргааш нь би түүнрүү залгасан боловч зөвхөн түүний дуут мессежийг л хүлээн авч байлаа.

Monday, June 9, 2014

Агуй судлаач Тед . (7-р хэсэг.)

2001 оны 4-р сарын 7-н.

Дахин Нууцлаг Агуйруу очихоосоо өмнө бид бэлтгэлээ базааж нилээд хугацааг ардаа өнгөрүүлэв. Энэ хооронд бид хоёр нүхэнд багтахуйц хэмжээний модон хайрцгийг хийж бэлтгэсэн ба агуйн нүхрүү явж орохдоо тэрхүү хайрцагны тусламжтайгаар нүхний хэмжээг нарийн сайн авч чадсан юм. Тэндээс бид Флоидын Бунхан-с гарч нөгөө төгсгөлд нь хүрэхийн тулд нүхний хамгийн нарийхан газар болох 8 инчийн өндөртэй хэсгийг өнгөрөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл уг газраар бид шалнаас ердөө нэг инчийн зайнд мөлхөж явсаар уг хэсгийг өнгөрч чадна гэсэн үг. Мөн түүнчлэн гарцаар явах хамгийн сайн байрлал бол доош харж хэвтээд, хоёр гараа биеийнхээ дагуу байрлуулбал зохих юм байна гэдгийг тодорхойлоод байлаа. Мэдээж хэрэг толгойгоо би аль нэг тийш нь харуулж явахгүй бол болохгүй. Уг байрлал нь миний дал мөрийг нарийхан хэсгээр гарахад туслах болно. Харин биеэ урагш хойш хөдөлгөхийн тулд би хөлийн өлмийгөөрөө шалнаас түлхэлт өгөхөд л хангалттай. Төвөгтэй сонсогдож байгаа ч, санасныг бодоход хялбар байсан шүү. Сүүлдээ харин ч эвтэйхэн болж ирсэн гээч.

Бидний бэлтгэсэн хоёрдахь зүйл гэвэл агуй доторх ажлыг маань хөнгөвчилж өгөх багаж хэрэгслийг угсрах явдал байв. Чамгүй урт бөгөөд ган төмөр хоолойноос бүтсэн уг хэрэглэлийг би анх сэдэж олсон бөгөөд үзүүрт нь өрмөө байрлуулснаар түүний тусламжтайгаар өөрсдийн гар хүрэхгүй хэсгийн чулуунуудыг бутлах юм л даа. Гэхдээ өрөмнөөс ирж буй чичиргээнийг тогтоож барихын тулд нилээдгүй хүч гаргах хэрэгтэй болж байв. Түүнчлэн бид өөр илүү хялбар аргуудыг боловсруулж байсан юм. B-ын хувьд тэгш өнцөгтэй төмрийг ашиглаад хусуурын дажгүй сайхан загварыг гаргаад авсан шүү. Удалгүй энэ нь чулуунуудыг ховхолж бас цэвэрлэхэд юутай ч харьцуулшгүй багаж болох нь практикаар нотлогдсон билээ. Тэгээд бид өөрсдийн хийсэн бүтээл бас нээлтээрээ бахархаж байлаа! Түүнчлэн би өөрсдийн төмөр хоолойнд өрмийг суурилуулах хэрэгслийг хийсэн боловч B-ын хусуур дэндүү үр дүнтэй байсан тул нэг их хэрэг болсонгүй.

Энд B өөрийн хийсэн багажаа бариад сууж байна. Гэхдээ түүний хувийн мэдээллийг нууцлахын тулд нүүрийг нь халхаллаа. Мөн энэ зургийг авч байх үедээ би Бунханы нүхний аман дээр сууж байсан бөгөөд B-ийн хувьд бидний унтахдаа дэвсгэр болгон ашигладаг байсан олсны цүнхэн дээр суусан байна. Харин түүний зүүн гар талд өнөөх тогтоол усруу хүргэж өгдөг гарц харагдаж байгаа бол баруун талд нь гарцны өмнөх бидний буултын цэг байна. Бас бидний дээш өгсөж доош уруудахдаа хэрэглэдэг байсан улбар шар өнгийн олс харагдаж байгаа биз. 
Би өөртөө амлалт өгч, андгай тангараг тавьсан юм. Флоидын Бунханг эзэгнэж, уг гарцын цаана гарч үзэх хүртлээ энэ агуйг яасан ч орхихгүй гэж. Энэ удаагийн аялал бидний хүсэн хүлээж байсан тэр аялал болох ёстой байлаа. Мөн Нууцлаг Агуйг сүүлд орхиж гарснаас хойш нилээд хугацаа өнгөрчээ. Энэ бүх хугацаанд бид хоёр цагийг дэмий өнгөрүүлэлгүй өөрсдийн ярилцаж байсан өнөөх төхөөрөмжүүдийг угсарч дуусгаад байлаа. Тийнхүү шинээр багаж хэрэгсэл зохиох нь үнэхээр зугаатай байсан шүү. Түүнчлэн нүхэн доторх зайг нарийн сайн хэмжиж авахын тулд модон хайрцаг урлахаа ч мартсангүй. Гэхдээ ер нь бол нүхний нөгөө талд гарахын тулд чухам хэдий хэмжээний чулуунуудыг агуйн хананаас бутлах ёстойгоо бид хоёр бараг л тооцоолчихоод байсан даа.

Өөрсдийн ажлыг дуусгахаар агуйруу дахин явж байхдаа бид хоёр үнэхээр баяртай явав. Мөн олон багаж хэрэгсэл авч явсных, агуйгаар доош бууж ажлынхаа талбарт ирэх хүртэл нилээд удсан шүү хө. Ингээд тэнд хүрмэгцээ бид хоёр B-ын хийсэн хусуурыг миний зохиосон хоолойн хамтаар ашиглаж эхлэв. Тэд яг л захиалсан юм шиг л ажиллаж байлаа! Хоолойны нэг үзүүрт нь өрмөө залгаад, харин нөгөө төгсгөлд нь хусуураа хийж үзэв. Тэгээд дараагаар нь бутарсан чулуун хаягдлуудыг замаасаа холдуулж цааш нь түлхэнэ. Мөн нүхний хэмжээг шалгаж, хаягдал чулуунуудыг цэвэрлэхийн тулд хусууртай талаар нь эргүүлж хийнэ.

Ингээд намайг Бунханруу явж орохоор шийдэх хүртэл бид хоёр цаг хиртэй ажиллаа. Эхний удаагийн оролдлогоороо л нүхний нөгөө талд амжилттай гарахын тулд би бэлэн байдлыг сайтар хангав. B дахин нэг удаа гарцны шал хэсгийг хусч, надад саад болж болохуйц дэл сул чулууныг цэвэрлэж өгөв. Харин өнөөх нүхийг таглаж орхисон том чулуун ханыг улам цааш нь түлхэж орхилоо. Миний хувьд гэвэл нүхэн дотор мөлхөж байх явцдаа футболкаа тайлчихгүйн тулд скочоор сайн гэгч нь нааж тогтоов. Хэдий гар маань биеийнхээ хажууд байрлаж явсан ч би гартаа гар чийдэн атгасан байв. Учир нь надад хэрэг болно гэдгийг би мэдэж байлаа. Мөн өөртөө итгэлтэй байсан тул хөлдөө би олс уясангүй ба уг нүхээр гарч чадна гэдэгтээ би бүрэн дүүрэн найдаж байсан юм. Ингээд эцэст нь би нүхрүү явж оров.

Энэ тэмдэглэлд дурьдахаа мартчихсан байна. Өнөөх салхины урсгал болон алсаас дуулдах бөглүү нүргээний хувьд бидний тэнд байх үед сонсогдож бас мэдрэгдсэн хэвээрээ л байв.

Ингээд нүхрүү явж орохдоо би урьдын л адил өөрийн дадаж сурсан арга техникээрээ шургаж оров. Цээжин хэсгээ оруулсны дараагаар би гар чийдэнгээ асааж урдах замаа харлаа. Сүүлд энд явж орсноос хойш нүх томорсон шинж огт алга, тэгээд ч бид ажлынхаа ихэнх хэсгийг нүхний хамгийн нарийхан хэсэгт нь хийсэн юм чинь. Удалгүй би хэсэг хугацаанд амсхийлээ, тэгээд хөлөөрөө газраасаа түлхэлт өгөөд биеийнхээ доод хэсгийг нүхрүү оруулж дөнгөв. Нүх улам нарийхан болсоор, харин би инч инчээр урагшилсаар л. Ингээд өнөөх төвөгтэй хэсэгрүү орохоосоо өмнө би хоёр гараа биеийнхээ дагуу байрлуулж, толгойгоо баруун тийш нь эргүүллээ. Тэгээд цааш нь аажим, аажмаар, инч инчээр аажуухан урагшилж эхлэв. Хөлийн маань өлмий агуйруу явж орсон даруйд урагш ахихад минь чухал хэрэгцээтэй түлхэлтүүдийг өгч эхлэв. Биеэ нүхний доторх хананд урж шалбалахгүй тулд мөр, өвдөг болоод өлмийгөө би ашиглаж байсан юм. Мэдээж хэрэг мөлхөх үйл явц их удаан байсан нь тодорхой, гэхдээ л үр дүнтэй байсныг хэлэх байна. Үнэндээ надад энэ бүхэн огтхон ч асуудал биш байлаа. Өнөөх айхтар давчуухан хэсэг хүрэхэд нэг юмуу хоёр фут марк зай үлдээд байхад би альхэдийнээ тэр хэсгийн нүх урьд өмнөхөө бодвол илүү томорсон байгааг мэдэрч эхлэв. Гэвч төдий л удсангүй нуруу маань нүхний таазыг шүргэж эхлэх нь тэрдээ. Гэсэн хэдий ч би урагшилсаар л. Ингээд би нүхний хамгийн нарийхан хэсэгт хүрч ирлээ. Хэдий дэл сул чулуунуудыг цэвэрлэсэн ч гэлээ хурц үзүүртэй хайрга чулуунууд цээжний минь дороос нухсан хэвээрээ байв.

Нуруу маань таазны чулуунд яг тулаад ирэнгүүт би амьсгаагаа шахаж гаргах өнөөх техникрүүгээ шилжив. Гэхдээ цааш урагшилж эхлэхээсээ өмнө тэнд хэсэг хугацаанд амсхийж хэвтсэнийг хэлэх байна. Ардаас тусгах B-ын гар чийдэнгийн тусгалыг би харж байлаа. Хамаг бие маань хөлөрч, духнаас минь гарсан хөлсөөр би сэрүүхэн салхины урсгалыг бас мэдэрч байв. Мөн биений арьс бүхэлдээ хэдэн мянган хурц өнцөг болоод ирмэгүүдийг мэдэрч байсныг бас хэлэх хэрэгтэй. Олон долоо хоногийн өмнө ярьж хэлэлцэж байсан өөрсдийн зорилгод хүрнэ гэхээс би маш их догдолж байсан юм. Зөвхөн энэ бодол минь дангаараа, нүхний хэмжээ яаж ч давчуу болж байсан хамаагүй урагш ахих асар их хүчийг надад өгч байсан юм. Тэнд би маш их амьсгаадаж байлаа.

Амьсгаагаа гаргаад.
Урагшилна.
Тэгээд зогсоод амьсгаагаа аажуухан авна.
Дахиад л эдгээр үйлдлүүдийг давтана.

Ахиад хэдэн инч урагшилсны дараагаар би толгойгоо шалнаас өндийлгөх боломжтой болж, гарц эргээд томорч эхэлж буйг анзаарлаа шүү! Энэ тухайгаа би B-д хэлсэн бөгөөд хэсэг хугацаанд бөөн баяр хөөр болж, энэхүү баярт үйл явдлыг бид хамтдаа тэмдэглэв! Ингээд бүхий л хугацааны туршид B надад урам зориг өгч, "Онгон гарц!" , "Нэйл Армстронгийн газар нутаг" гэх мэтчилэн элдвийн үгсийг амандаа давтаж байсан бөгөөд харин би хоёр чихээ хүртэл амаа том гэгч нь ангайлгаад инээмсэглэн мөлхөж явсан юм.

Гарц томорч эхэлж байсан ч урагшлах хурд ер нэмэгдсэнгүй. Хоёр гараа биен доороосоо гаргаж ирээд урдаа байрлуулах боломжтой болох хүртэл дахиад нэг тэгээд хагас фут марк газарт мөлхөх шаардлагатай болов. Энэ үед л би өөрсдийн маань аялал үнэндээ дуусгавар болж буйг мэдэрсэнсэн. Урагш би ахисаар, хэдэн аяллын өмнө тэнд байрлуулсан өнөөх чулуун ханыг цааш нь түлхсээр л. Гэхдээ тэр хана надад бас болгоомжтой байхыг давхар сануулж байлаа.

Би нүхээр гарч байгаагаа дуулгаж B-рүү хашхиран хэллээ! Тэгээд бид дор бүрнээ өөрсдийн амжилтыг тэмдэглэж эхэллээ. B магадгүй хэзээ ч над шиг өнөөх нүхээр багтан гарч, миний харсныг харж чадахгүй байсан бизээ. Тиймээс би харсан үзсэн болгоноо түүнд дүрслэн хэлж байлаа. Гарт минь ердөө жижигхэн халаасны гар чийдэн байсан тул хол газрыг сайн гэрэлтүүлж чадсангүй. Гарцын төгсгөл бага зэрэг баруун тийш эргэж эхэлсэн ба цааш нь багагүй үргэлжилэх бололтойдог шүү. Харин надад чимээгүй гэгч нь дороо суухаас өөр хийх зүйл байсангүй. Флоидын Бунханы зүг түлхэж байсан тэр бүх бутархай чулуу хайрганууд одоо хөл доор минь хөглөрч байна. Мөн яг л таамаглаж байсан шиг хүний хөл хүрч байсан ул мөр эндээс үл үзэгдэнэ. Ингээд B-г надруу чийдэнтэй каскыг минь дамжуулах хүртэл би хүлээж суулаа. Тэгж гэмээнэ агуйн орчмыг сайн гэрэлтүүлж чадна шүү дээ.

B төмөр хоолойны тусламжтайгаар надруу олсны нэг үзүүрийг дөхүүлж өгөв. Ингээд би нарийхан нүхээр өөрийн хэрэгслүүдийг татаж авах боломжтой болсон юм. Эхлээд тэр надруу малгай бас чийдэнг минь илгээлээ. Би малгайгаа өмсч аваад, каскныхаа гэрлийг асаав. Одоо л нэг өөрсдийн нээсэн газрыг харж болох нь. БИДНИЙ ГАЗАР! Олон өдрийн туршид, олон арван цаг ажилласны үр дүнд өөрсдийн ажлын үр шимийг олж харна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг байв. Мөн уг шинэ агуйг бидэнд чухам ямар бэлэг бэлдсэн байгааг бид мэдэхгүй хэвээрээ л байлаа. Миний харж байсан цорын ганц зүйл гэвэл цааш үргэлжлэх намхан адартай нарийхан гарц байсан бөгөөд тийш явахад бол нуруугаа бөхийлгөн тонгойж явахыг эс тооцвол огтхон ч саад болох зүйл байсангүй. Тэгээд би дараагаар нь B-д үзүүлэхийн тулд гэрэл зурагнууд авч эхэллээ.

Шинэ гарцны эхний хэсэг. Мөн гарц жижигхэн байсан тул бараг л газарт хэвтээд байлаа. Хөлөө сунгаж урагш байрлуулсныг та бүхэн харж байгаа байх. Бас газарт хөглөрөх эвдэрхий чулуунуудыг сайн хараарай. Гарцны хувьд цааш үргэлжлэх замгүй мухар юм шиг харагдаж байгаа боловч тэнд гарц баруун тийш эргэсэн байгаа болно.
Шинэ агуйн гүнрүү хэр зэрэг хол явах вэ гэж би B-ээс асуув. Учир нь бидний хэн хэн маань болж өнгөрөөд удаагүй хачин жигтэй үйл явдлыг санаж байлаа. Агуйд орж ирснээс хойш тэр анх удаагаа дуугаа хурааж, зүрх зориг нь мохож эхлэв. Тэгээд тэр нарийхан нүхээр надруу төмөр хоолойг гулгуулж өгөөд, ямар нэгэн амьтантай таарвал зэвсэг болгон үүнийг хэрэглээрэй гэж хэлсэн юм. Мөн агуйн гүнрүү явахдаа харилцаа холбоотой байж, харж байгаа зүйлсээ тогтмол мэдээлж байхыг хүссэн билээ.

Хэдийгээр бид аюул эрсдлийн талаар урьдчилан тооцоолсон ч гэлээ, үнэхээр намайг эгзэгтэй асуудалд орооцолдож орхивол B надад туслаж чадахааргүй байсан юм. Тусламж дуудсан ч гэсэн хэдэн цагийн туршид тэд надруу хүрч чадахгүй байсан бизээ. Хэрвээ би шархдаж, хүндхэн хэмжээний бэртэл явах юм бол хэн ч над дээр хурдан хугацааны дотор ирж чадахгүй байлаа. Гэвч нийт аяллын туршид бид хоёр өөрсөддөө учирч болох осол аюул эрсдэлээс илүүтэй өөрсдийн судалгааны зорилгыг зүг чигээ болгон урагшилж байсан юм ...

Би бээлий өмсөж, өвдгөвчдөө хөлөндөө зүүлээ. Тэгээд дүрс бичлэгийн аппаратаа аваад аяллаа эхлүүлэхээр сэтгэл шулуудсан юм. Ингээд би дээрх зурган дээр үзүүлсэн гарцаар 20 фит газарт дахиад мөлхөж гарсан ба хонгилын төгсгөлд агуйн тэр хэсэг баруун тийш хөтөлж байлаа. Дараагаар нь дээш өгсүүр хэсгээр нь бага зэрэг өгсөж гарсны дүнд хөл дээрээ босч зогсох боломжтой болохоор байв. Агуйн энэ хэсэг цааш 40 гаруй фит үргэлжилж байсан бөгөөд тааз болон хана нь миний түрүүнд нь мөлхөж гарсан хонгилоос илүү өргөн бөгөөд том байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Мөн энэхүү хоёр хонгилын аль аль нь шулуухан үргэлжилж байсныг мартаж бас болохгүй. Харин шалны тухайд бол мөн л жижиг чулуун бутархай хэсгүүдээс тогтож байснаас гадна хананы хувьд хүний гарт хөндөгдөж байгаагүй онгон дагшныг нь эс тооцвол яг л манай өнөөх Нууцлаг Агуйн ханатай адил харагдана. Надаас урьд өмнө хэн ч энд байгаагүй нь тодорхой байлаа. Тэгээд хананы гадаргууг би ойроос шинжиж үзсэний дүнд хоёр янзын бүтэцтэй байгааг нь олж анзаарсан шүү. Эхний хэсэг нь яг л хооронд нь хольсон үрсэн бяслаг шиг харагдаж байх агаад үлдсэн хэсэг нь хүний үснээс арай бүдүүн гэмээр нарийн жижиг чулуун гадаргуунуудаас тогтох аж. Үнэхээр давгүй харагдаж байсан шүү. Мөн эдгээр чулуунуудын зургийг нь би бас авсан байгаа.

Агуйн дараагийн буюу хоёрдахь хэсэгрүү ороогүй байхад л B-ын хоолой хонгилын гүнээс бараг л сонсогдохоо больж эхлэв. Мөн агуйн энэ хэсгийн гарцнуудаар гарахад тийм ч эвтэй байгаагүй шүү. Харин би B-д хандаж хагас цагийн дараа эргээд ирнэ гэдгээ хашгиран хэлсэн бөгөөд тэр надад ойлголоо, болгоомжтой яваарай гэж хэлсэн юм. Ингээд би цааш хөдлөхөд бэлэн боллоо. Тэгээд шинэ агуйн хоёрдахь хэсгээр төвөггүй гэгч нь гараад явчихдаг юм байна. Ингээд гуравдахь хэсгийн амсар дээр хүрч очиход хананы баруун хэсэг нь кристал-талстлаг чулуун хэсгүүдээс тогтсон байгаа нь тодхон харагдав. Яг л лааны тос эдгээр хананууд дээр дээр дээрээсээ давхарлан урсаад шавж хатсан юм шиг л харагдаж байлаа.  Мөн тэнд хэд хэдэн газарт агуйн бана чулуунууд таазнаас унжсан байгаа нь үзэгдэх бөгөөд хамгийн урт нь гэхэд л 4 инч юм. Цаана нь хугараад уначихсаныг эс тооцвол бүр илүү урт бана чулуунууд байж болохоор байсан ба тэдний төгсгөл нь надад харагдахгүй байлаа.

Зурагны баруун дээд булангаас та бүхэн миний хэлсэн агуйн өнөөх кристал чулуун гадаргууг харж болно. Харин урагш ахихын тулд би урд харагдаж байгаа эдгээр чулуунуудын доогуур тонгойж гарах хэрэгтэй боллоо.
Уг гарц цаашаагаа агуйн арай том орон зайд гарч ирэх хүртлээ 100 гаруй фит үргэлжилсэн шүү. Энэ бол агуйн шулуун хэсгүүдийн төгсгөл газар нь байсан юм. Хонгил цааш үргэлжилж зүүн тийшээ эргэсэн бөгөөд удалгүй задгай том орон зайтай нийлсэн байв. Тэрхүү тасалгааруу явж орох үед хананд налсан том дугуй чулуу намайг угтаж авлаа. Хачин харагдаж байсан ч гэлээ агуйн бүтцийг хэлж тааварлахын аргагүй байдаг тул тийм ч сонин содон зүйл энэ биш байлаа. Тэгээд би хэд хэдэн том чулуунуудын дээгүүр авирч гараад доош үсрэн буув. Ингээд тэдгээр том чулуунуудыг өнгөрсний дараагаар агуйн энэ хэсгийн өндрийг 15 фит орчим гэдгийг нь төвөггүй ажиглаж болохоор болсон юм. Агуйн уг хэсгийн өргөн нь мөн 15 фит бөгөөд урт нь ойролцоогоор 30 фит болох аж.  Харин тасалааны төгсгөлд дараагийн тасалгааруу нэвтрэх бас нэгэн гарц байж таарав.

Уг шинэ тасалгааруу явж ороход надад их аймар санагдаж эхэлсэн шүү. Яг л хууччуулын хэлж байдаг шиг хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл намайг далдаас ажиглаад байх шиг хэлж ярихын аргагүй тийм мэдрэмж төрж билээ. Удалгүй агуйн шинэ тасалгаа миний сонирхлыг татахаа больж цааш ахих хүсэл маань намайг урагш нь хөтөлж эхэллээ. Яагаад ч юм тэнд байхдаа би маш их ГАНЦААРДАЛ-ыг мэдэрсэн! Мөн эндээс буцаж явахгүй бол B-д амласан цагаасаа хоцорч мэдэхээр болж ирэв. Ингээд би уг тасалгаанаас явахаасаа өмнө нилээд хэдэн зурагнуудыг авч амжлаа. Тэгээд би дараагийн тасалгааруу нэвтрээд, тэндээс цааш явахад хэдий хэр хугацаа зарцуулах бол доо хэмээн тооцоолж зогстол анхаарлыг маань нэг зүйл татах нь тэр! Тасалгааны зүүн талын ханан дээр яг миний харааны түвшинд дүрс бичиг байж болохуйц зураг байхыг нь олж харав!! Ердөө дан ганц зураасуудаас бүтсэн уг зураг яг л чулуун хананы хээ угалзны нэгээхэн хэсэг мэт харагдаж байсан шүү. Гэхдээ яг л бүдүүн болхи байдлаар дүрсэлсэн хүний дүрс шиг харагдаж байсан нь үнэхээр их сонирхол татаж байв. Би бүр маш их сандарч бас догдолж байснаа нуугаад яахав!! Мөн энэ бүхэн нь юу гэсэн үг вэ гэвэл уг агуйруу ордог өөр нэгэн гарц байдаг болж таарах нь! Хэдий гарц нь тагларч, хаагдсан байж болох ч гэсэн хэрэв түүнийг нээж чадвал B-г агуйруу нэвтрүүлэх боломжтой болгоно шүүдээ.  B-д зөв тодорхойлж хэлэхийн тулд би өнөөх зурагруу дахин нэг удаа сайн харав. Тэгээд хэд хэдэн зураг аваад B-рүү буцлаа.

Харин өнөөх давчуухан хонгилынхоо төгсгөл дээр би хүрч очоод өөрийн үзэж харсан зүйлээ B-д сэтгэл догдлуулан ярьж өгсөн юм. Тэр ч мөн адил өөрсдийн энэхүү шинэ нээлтийн талаар туйлын ихээр шимтэн сонсч байлаа. Ингээд өөрсдийн дараагийн алхмыг хэлэлцэх зуураа би багаж хэрэгслүүдээ нүхээр дамжуулан B-д өгч байсан ба дараагийн удаад хэн нэгэнтэй хамт явах хүсэлтэй байгаагаа би түүнд дуулгав, яахав ямар нэгэн золгүй зүйл тохиолдохыг үгүйсгэж болохгүй шүүдээ. Энэ тохиолдолд хэрэг болно. Харин би буцахын тулд эргээд Флоидын Бунхантай нүүр тулах яггүй ажилтай тулгарсан шүү.

Тэрхүү гарцаар буцаж гарах тухайд бол, ер нь товчхонд нь гэж хэлэхэд тийшээ анх яг яаж орсон байна, яг түүнийхээ эсрэгээр нь явах ёстой байдаг юм. Мөн ямар байрлалаар явж орсон, яг л тэр байрлалаараа эргээд гарна гэж мэд. Магадгүй практикын хувьд тийм ч оновчтой арга биш байж болох юм л даа. Гэхдээ Бунханы хувьд энэ аргыг би ашигласан юм. Үр дүнгээ ч өгсөн.

Эхлээд би толгойгоо явж оруулахаар шийдлээ. Эхэндээ би хөлөө оруулна гэж бодож байсан л даа. Гэвч энэ тохиолдолд нүхээр ухарч явах шаардлагатай болно. Хэрэв тэгж явбал маш их цаг идэхээс гадна тун их туйлдуулах нь ойлгомжтой. Ингээд би толгойгоо эхлээд орууллаа. Урьд нь биеэ огтхон ч хөдөлгөлгүйгээр урагш мөлхсөөр байгаад гарч ирсэн өнөөх нүхрүүгээ эргээд орлоо. Яахав, ийшээ гарч чадсан юм чинь дахиад явахад болж л таарна.

Удалгүй нүхний хамгийн давчуу хэсэгт нь би тулж ирэв. Харин тэндээс цааш урагшлахад их төвөгтэй болж ирсэн шүү. Ингээд би ташаагаа үл ялиг баруун тийш нь болголоо. Гэвч олигтой хөдөлж өгсөнгүй. Гарны маань хувьд биеийн дагуу байрласан байсан бөгөөд толгойгоо би баруун тийш нь эргүүлээд хөлийнхөө өлмийгөөр урагш нь өөрийнхөө биеийг түлхэн өгч байв. Ингэж мөлхсөөр би урагш нь өөрийгөө хөдөлгөж дөнгөлөө. Буцаж гарах тухайд бол орохоосоо илүү туйлдуулахаар юм билээ. Магадгүй ядарч сульдсан байсан болохоор тэр биз.

Харин намайг замынхаа талд явж байх үед хачин жигтэй зүйл тохиодсон юм. Амьсгал авч амрахаар хэвтэж байх үедээ би агуйн гүнээс чимээ гарахыг олж сонссон бөгөөд маш бүдэгхэн дуулдаж байсан тэрхүү чимээ яг л чулуун дээгүүр өөр чулуунууд гулгаж байх шиг л сонсогдож байв. Айсандаа хамаг цус маань урсахаа болиод царцах шиг л боллоо. Би огт хөдөлсөнгүй. Харин чимээ чагнаад чимээгүй гэгч нь тэнд хэвтэж байсан юм. Гэвч ахиад юу ч дуулдсангүй. Ингээд би урагшаагаа түргэн түргэн гэгч нь мөлхөж эхэллээ. Мөн энэ чимээний талаар би B-д огт хэлээгүй юмдаг. Гэхдээ өмнөх аяллуудын маань нэгэнд B-г ямар нэгэн зүйл олж сонссон гэж хэлж байсныг нь би маш санаж байна.

Нүхээр гарах оролдлого маань анх үүгээр орсноос илүү төвөгтэй бас санаж байснаас бүр хэцүү болж ирсэн шүү. Би гараа толгой дээгүүрээ гаргаад мөрнийхөө тусламжтайгаар урагшилж байлаа. Тийнхүү явж байхдаа арьсаа урж, олон газраар нь шалбалж орхисноо ч анзаарах сөхөө байсангүй. Удалгүй нүхээр биеийнхээ дээд хэсгийг гаргамагц B надад гар сунган туслав. Дараагаар нь би биеийнхээ доод хэсгийг нүхнээс гаргалаа. Ахиад хэдхэн секунд өнгөрөхөд би нүхнээс гарч дөнгөлөө! Харин B бид хоёр гар барилцаад даруй өөрсдийн хэрэглэлийг авч явахдаа бэлтгэж эхлэв. Энэ хооронд би нүхнээс ирэх чимээг чих тавин сонсохыг хичээж байсан юм. Гэвч бид тоног хэрэгслэлээ хураахдаа дэндүү их чимээ гаргаж байсан учраас сайн сонсч чадсангүй. Тэгээд нүхрүү харах болгондоо би тэндээс гарч ирсэндээ тайвширч байгаагаа юу юунаас илүүтэй мэдэрч байлаа. Ерөнхийдөө агуйг би ингэж л мэдэрдэг. Би агуйруу орох дуртай. Харин тэндээс гарч ирэхдээ орохоосоо илүү баяртай байдаг шүү.

Мөн шинэ агуйн хэсгүүдээс зураг авч байх үед зарим нэг хачин зүйлс надад тохиолдсон юм. Дараагийн тасалгааруу хөтөлсөн гарцнуудын зураг зүв зүгээр угаагдсан юмсан. Гэвч тасалгаан дотор авсан зурагнуудын аль нь ч угаагдсангүй! Дугуй том чулуу, тэгээд ялангуяа миний харсан өнөөх дүрс бичигний зураг! Харин тэр тасалгаанд орохоос өмнөх, болон тэндээс гарсны дараа авсан зурагнууд бүгд хэвийн байлаа! Хачин хэрэг шүү. Гэхдээ би харсан зургаа сайн санаж байсан болохоор доор зурж үзүүлэв.

Их болхи зурсан байгаа шүү, гэхдээ л зөв дүрсэлсэн гэж бодож байна. Харин уг зургийг харах үед хамгийн түрүүнд толгойд минь 'Blair Witch Project' кино орж ирсэнсэн.  Түүнээс гадна гараа өргөсөн хүмүүсийн хэлбэр дүрс бүхий зурагнуудын яг голд нь энэ дүрс дүрслэгдсэн байсныг онцлон хэлье.
Дээр дурьдсан том тасалгааруу орохоосоо өмнө авсан сүүлчийн зураг маань гэвэл энэ л байна. Харин гарцын төгсгөлд хагас сүүдэрлэгдсэн дугуй чулууг харж байна уу, тэр бол өнөөх чулуу маань.
Дугуй чулууг би тэмдэглэж үзүүллээ. Эндээс бараг харагдахгүй байгаа ч гэсэн дугуй чулууг авсан зураг үүнээс өөр байсангүй.

Thursday, January 23, 2014

Агуй судлаач Тед (6-р хэсэг.)

3-р сарын 3-4, 2001.

Нууцлаг Агуйруу эргэн очих хүртэл дахин гурван долоо хоног өнгөрлөө. Уг ажлыг анх эхлүүлж байсан үетэй харьцуулбал бидний хүсэл эрмэлзэл тодорхой хэмжээгээр буурсан байв. Анхандаа энэ бүгдийг зугаатай адал явдал мэтээр хүлээн авч байсныг яана, гэвч сүүлийн аяллаас хойш бид үүнд арай илүү нухацтай хандах болсон юм. Тийш дахин явж байхдаа бид хоёр, урьд өмнөх аяллуудыг бодвол нийт замын туршид олон зүйлийг ярьсангүй. Тэгээд ч сүүлийн аяллаас хойш бидэнд тухтай сайн ярилцах зав чөлөө гаралгүй байсаар өдийг хүрсэн билээ (ямар нэгэн шалтгаан бол байхгүй шүү, харин ажил амьдралын асуудлаас болоод л тэр). Тэгээд өнөөх гарцаар хэрхэн гарах вэ гэж хэлэлцэхийн оронд хамгийн сүүлд болж өнгөрсөн учир битүүлэг зүйлсийн талаар ярилцаж явав. Гэвч бид хоёрын хэн хэн маань үүнд тохирсон сайн тайлбарыг хийж чадаагүйгээр үл барам сүүлд хийсэн тэрхүү аяллынхаа талаар өөр хэн нэгэнд үг цухуйлгаагүй нь үнэхээр хачирхалтай хэрэг хэрэг байсан шүү. Уг нь бол бусад аяллын тухайд бол эсрэгээрээ байдагсан. Тийнхүү өөрт тохиолдсон зүйлсээ найзууддаа болон гэрийнхэндээ ярьж суух нь зугаатай байдаг байлаа. Нарийхан давчуу нүхээр гарч, урт жижигхэн хонгилыг алгасаад агуйн судлагдаагүй хэсэгт хөл тавих тухай бусдад ярих нь хичнээн хөгжилтэй байдаг гээч. Гэвч ихэнх хүмүүс сайн дурын саналаар бидэнтэй нэгдэж нарийхан нүхрүү орно гэхээс жийрхдэг байв. Миний ч хувьд мөн адил. Гэхдээ надад нүхний нөгөө талд гарна гэсэн зорилго байсан юм.

Замын ачааллаас холуур өнгөрөхийн тулд бид өглөө эрт замдаа гарлаа. Мөн яг хэдэн цагт агуйд хүрч очсоноо би сайн санахгүй байна. Бас дээр хэлсэн шиг, бидний уур амьсгал өөрчлөгдсөн байлаа. Ингээд бид багаж хэрэгслээ бэлтгэж аваад олсоор доош бууцгаасан юм. Мэдээж хэрэг B энэ удаад Випийг гэртээ үлдээсэн бөгөөд бидний хэрэглэж буй хэрэгслийн хувьд яг л өмнөхтэйгээ адилхан байв. Мөн замын ачаа тээшийг хөнгөлөхийн тулд зарим багаж хэрэгслээ тэр доор үлдээсэн гэдгийг та бүхэн мэдэх байх. Хэдий тийм ч бидний ачаа муугүй жин татаж байсан шүү, гэхдээ л бид доош нь хурдан гэгч нь бууж дөнгөв. Нэмж хэлэхэд бидэнд дээш болон доош буух маш сайн систем, техник бий. Энэ аяллын хувьд тохиолдсон цорын ганц бүтэлгүй зүйл гэвэл B доош буухдаа гараа шалбалсан явдал байв. Аз болоход тийм ч муу биш л дээ. Өнгөц шарх байсан болохоор нүхний дэргэд очсон хойноо боож эмчлэхээр болов. Тэгээд тэнд очсон хойно, түүнийг шархаа боож байх хооронд би шулуухан гэгч нь ажилдаа орлоо. Энэ удаад нүхнээс агаарын урсгал мэдрэгдэж байснаас гадна газрын гүнээс өнөөх нүргээн сонсогдсон хэвээр байв. Урьдын адил 4 баттерэй авч очсон ба бүхэл бүтэн нэг өдрийг тэнд ажиллаж өнгөрүүлнэ гэдэгт би найдаж байсан юм. Харин ажил маань жаахан удаан эхэлсэн шүү. Хамгийн анх ажиллаж эхлэхэд нүхний зузаан 3 инч байсан бол нүхийг өргөсгөх тусам улам илүү зузаарч байлаа. Ийм л учраас ажлын үйл явц их удаашрах болсон юмдаа.  Гэхдээ л бид өөрсдийн хүч энергийг ажилдаа бүрэн зарцуулж байсан юм. Нүх ч үнэхээр том болж байсан бөгөөд хэмжээг нь харьцуулахын тулд би алх бас зургийн аппаратаа оруулаад Флоидын Бунхны зургийг авсан юм.

Эндээс хараад хэлэхэд хэцүү юм, гэхдээ нүхний хамгийн нарийн хэсэг нь 7 инчийн өндөртэй харагдаж байна. Өргөн нь ойролцоогоор 20-24 инч. Алхны тухайд бол 5 паундын жижигхэн алх байгаа. Мөн шалан дээр бутархай чулуунууд харагдаж байна.

Нүхний хэмжээ томорч, бутархай чулуунууд хөглөрч байхыг харахад үнэхээр таатай байсан шүү. Мөн төдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд нүхээр цааш гарч дөнгөх юм байна гэдгийг бид бараг л тооцоолсон бөгөөд ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийсээр л байв. Ажлаа хийж байх явцдаа бид хоорондоо ярьдаггүй байлаа, тэртээ тэргүй өрөм алх гээд дуу чимээ ихтэй байдгаас хойш. Харин амралтынхаа үеэр бид толгойдоо орж ирсэн тэр бүх л сэдвийн дагуу элдвийн зүйлсийн талаар хөөрөлддөг байв. Мөн амралтын тухайд бол ажиллаж байгаа нэг нь хэзээ халаагаа өгнө тэр цагт л амралт эхлэх болно. Гэхдээ нэг ажиллаад эхэлсэн бол бид хоёрын хэн хэн маань нилээд хугацаанд өөрсдийгөө дайчилдаг байсан шүү. B-г бодвол би хүчээр арай илүү, хэдий тийм ч тэрбээр богино хугацаанд надаас дутахааргүй ажлыг амжуулж дөнгөдөг байв.  Мөн багахан хэмжээний амжилтандаа баярлаж хамтдаа тэмдэглэдэг хэвээрээ л байлаа. Ялангуяа бутархай чулуунууд дээр ажиллах байх явцад баярлах шалтаг ер мундахгүй. Зарим ховор тохиолдолд алганы дайны чинээ чулуу ховхрон унахад агуйн хонгилоор нэг орилж хашгирч гарна. Эсрэг талд нь юу ч байдаг байлаа гэсэн ... тэр жижигхээн чулуу биднийг нүхний нөгөө хэсгээс зааглахаа больж байна шүүдээ. Бас би нүхний нөгөө талруу нэвтрэн орох өөр нэгэн нууц гарц бий бөгөөд их олон жилийн өмнө  Испаний нээлт хийгчид тэнд өөрсдийн алт эрдэнэсийг нуусан байх хэмээн мөрөөдсөн хэвээр л байна. Тэгээд биднийг олох хүртэл хэний ч гарт хүрэгдэлгүй, тэндээ л байж байсан бол яахав! B-ын хувьд хэдий тодорхой биш ч гэлээ илүү бодитой таамаглалыг дэвшүүлдэг байв. Түүний үзэж буйгаар бол нүхний нөгөө хэсэгт зүгээр л өөр нэгэн агуйн хэсэг бий гэнэ. Гэхдээ хэнийх нь зөв байсныг удахгүй харнаа.

Энэ удаагийн аялалд бид арай илүү том өрөмний хошууг авч ирсэн тул бидний ажлын хурд ямар байх бол гэдгийг харахыг үнэхээр их хүсч байв. Би түүнийг техник хангамжийн дэлгүүрээс худалдаж авсан юм (яггүй үнэтэй эд байсан шүү). Зарим нь бусдаасаа илүү том диаметртэй байхад нөгөө нэг нь хэдий жижигхэн ч гэлээ урт байлаа. Харин том өрөмний хошууг бидэнд арай ахдах вий хэмээн таамаглаж байсан минь зөв болж таарлаа шүү хө. Түүнийг ашиглаж үзэхэд ажлын явц бүр удаан болж ирж байлаа. Бид байдаг хүчээрээ ажиллаад л байлаа, ажиллаад л байлаа, гэвч эцэстээ өөрсдийгөө дэмий л ядрааж орхив. Том хошууны хувьд бидний хүчрэхээргүй, хэрээс хэтэрсэн доргилтыг өгч байсан юм. Гэхдээ цохилттой алханд бол ашиглаж болохоор санагдаж байсан ч харамсалтай нь бидэнд тийм багаж байсангүй. Харин урт хошуу нь манай өрмөнд гайхалтай сайн зохицож байв. Чухамхүү уг хошууг хэрэглэсээр л бид өдийг хүрсэн шүүдээ. Мөн өрөмний хошуу хугарч орхивол бид магадгүй хошуугүй болоод зогсохгүй, өрмөө эвдэлж, гараа авч мэдэхээр хэмжээнд өрмийг хэдхэн инчийн зайнд хүчтэй гэгч нь ханаруу дарж байлаа. Гэтэл хүссэн зүйл хүзүүгээр ороов гэгчээр гэнэтхэн өрөмний хошууг хугарах үед би золтой л өрмийг хананд цохиод эвдэлчихсэнгүй. Хэдийгээр хэдэн инчээр богиноссон ч гэлээ хошууг бид аваад эргээд өрмөндөө хийж үзэхэд давгүй сайн ажиллаж байсан шүү. Ингээд энэ бүхний дараагаар бид алх, цүүцнийхээ ажилд орлоо. Дөрөвдэх баттерэй хүртэл бидний ажил урьдын л адил хэвийн үргэлжлэв.

Энэ үед би өвдөг дээрээ сөхөрч суугаад ханыг удаан гэгч нь өрөмдөж байв. Толгойдоо чихэвч өмсч, нүдэндээ шил зүүсэн байсан бөгөөд бодол санаа минь зөвхөн урдах ажил дээрээ л төвлөрч байв. Гэвч удалгүй би ханыг нүхлэх өрөмний дууны цаанаас өөр нэгэн чимээг олж сонссон юм.  Энэ чимээ үнэхээр тод дуулдаж байлаа. Хэдийгээр би чихэвч зүүж, өрөм ажиллуулж байсан ч түүнийг олж сонсохоор тийм тод байсан юм! Тэгээд эхэндээ би үүнийг өрөмнөөс гарсан чимээ гэж бодсон боловч нэг л өөр, нэг л тийм хяхтнаж бас шуухитнаж байгаа гэлтэй хачин жигтэй чимээ байв. Тиймээ, нэг л өөр чимээ. Төд удалгүй би уг чимээг өрөмнөөс биш нүхнээс гарч байгаа гэдгийг анзаарав! Тэгээд чихэвчээ тайлж, өрмөө унтраах тэр мөчид урьд өмнө хэзээ ч сонсч байгаагүй аймшигтай чарлааныг олж сонссон юмдаа!! Уг орилоон агуйгаар нэг цуурайтаж байлаа. Энэ үед би нүдээ том гэгч нь нээгээд нүхрүү цоо ширтэж байв. Бас хэсэг хугацаанд хөдөлж чадсангүй, бүр амьсгаагүй болоод хөшиж орхив. Би тэгээд B-рүү эргэж харлаа. Минутын өмнө тэр олсны цүнхээ дэрлээд дуг хийж байсныг санаж байна. Харин одоо бол тэр хоёр хөл дээрээ босч зогсоод, амаа ангайлган гайхширч зогсоно! Эргээд би нүхрүү харах үедээ тэндээс ямар нэгэн чөтгөрийн нүд намайг ширтэж байхвий гэхээс эмээж байлаа. Гэвч Флоидын Бунхны зүгээс юу ч харагдсангүй. Би нүдээ онийлгож ирээд гар чийдэнгийн тусгал хүрэх газрыг сайн гэгч нь ажиглав. Бас л тэндээс юу ч харагдсангүй, хав харанхуй байлаа. Аниргүйн дунд тийнхүү суухдаа би юу юунаас илүүтэй зүрхнийхээ цохилтыг мэдэрч байв. Агуйд өөр ямар ч чимээ гарсангүй. Харин удалгүй ард минь шажигнах чимээ гарахыг олж сонсоод би золтой л толгойгоороо чулуу мөргөчихсөнгүй. Энэ B байлаа, тэр гар чийдэнгээ асаасан нь энэ байв. Мөн B ам нээж ярих үед нь би дахин давхийн цочив. Ямар нэгэн чулуу олоод нүхрүү хийх хэрэгтэй гэж тэр шивнэлээ. Тэнд ямар ч амьтан байж мэдэх тул уг нүхээр гарч ирэхээс нь өмнө нүхийг бөглөх хэрэгтэй гэж нэмж хэлэв. Би түргэн гэгч нь томхон чулуу олоод өнөөх нүхрүү шургуулж орхив. Тэгээд лантуун алхны тусламжтайгаар тэдгээр чулуунуудыг аль болох цааш нь илүү цааш нь түлхэж байлаа. Нүх жижигхэн байсан тулдаа удалгүй бид өөрсдийгөө өнөөх нүхнээс зааглаж дөнгөв. Энэ бүхнийг хийж байх явцдаа би уг чимээг ямар нэгэн амьтнаас гарсан гэж бодохгүй л байв. Харин B үнэхээр уг чимээг амьтных гэдэгт итгэлтэй байсан уу, эсвэл өөрийгөө зүгээр л итгүүлж орхисон уу гэдгийг мэдэх юм алга. Би түүнд өөр юуг ч хэлсэнгүй.

Энэ явдал болж өнгөрснөөс хойш уг тэмдэглэлийг бичих хүртэлх хугацаанд (2 өдөр) уг чимээний эх сурвалжийг олохоор их л хичээв. Мөн уг чимээг дүрсэлж хэлбэл айсандаа болоод хүн чарлах юмуу, эсвэл өвдсөндөө болоод орилох ирвэсийн дуутай их төстэй байв. Хэрэв би буруу таагаагүй бол тэр чимээ өнөөх нүхнээс гарч байсан бөгөөд ойролцоогоор 100 фитийн цаанаас дуулдсан санагдана. Уг аймшигтай дуу агуйгаар цуурайтаж байсан шигээ одоог хүртэл чихэнд минь сонсогдсоор л байна. Харин B уг чимээг 8-10 секунд үргэлжилсэн гэлээ. Надад бол 5 секунд. (3 секундэд нь би өрөм ажиллуулж байсан, нэг болон 1/2 секундэд өрмийг би зогсоож чихэвчээ тайлсан, тэгээд 1/2 секундэд аймшигтай чимээг олж сонссон) Үнэнийг хэлэхэд хугацааг нь барагцаалж хэлэхэд их хүндрэлтэй юм.

Нүхэн гарцыг чулуугаар чигжсэний дараагаар бид хоёр хэсэг хугацаанд чимээ чагнаж чимээгүй суув. Ердийн үеийнхийг бодвол амьсгаа маань түргэссэн байлаа. Бидний хэн хэн нь нэг хэсэгтээ л юу ч ярьсангүй. Харин удалгүй B ам нээж ажилдаа эргэж орцгооё, гэхдээ нүхнээс хараагаа салгахгүй байя гэж хэллээ. Ингээд бид хоёр нүхэнд чийдэнгээ байрлуулаад Флоидын Бунхныг нэвт гэрэлтүүлсэн юм. Мөн энэ үед л бид агаарын урсгал мэдрэгдэхээ больж алсаас дуулдах нүргээн чимээгүй болсныг анзаарсан юмдаа. Яагаад ч юм миний санаа тэгтлээ их зовсонгүй. Бас би B-д хандаж юу ч хэлсэнгүй, тэр юуг ч ярьсангүй. Тэгээд бид өрөмдлөгийн ажилдаа эргэн орсон бөгөөд ажлын халааг B гардаж авав. Хэдийгээр би бүрэн гүйцэт тайвшраагүй байсан ч гэлээ нүхнээс холдохыг бас хүссэнгүй. B-ын хувьд байсхийгээд л өрмөө зогсоож чимээ чагнан сууж байлаа. Харин би гэрлээ асаагаад зүгээр л түүнийг хараад сууж байсан юм. Нүхнээс би нилээд зайтай сууж байсан ба миний ар нуруунаас буюу харанхуй цөөрмийн зүгээс хэн нэгэн ширтээд байх шиг хачин эвгүй мэдрэмж төрж байв. Гар чийдэнгийн гэрэлд агуйн бана чулуунууд элдвийн дүрстэй сүүдэр үүсгэн харагдах тоолонд зүрхний цохилт дагаад өсч байлаа. Айдас төсөөлөл минь намайг бүрэн эзэмджээ. Хачирхалтай нь B намайг бодвол харьцангуй тайван байсан шүү. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд эргээд тэр урдах ажилдаа махарч эхэллээ. Миний хувьд мэдээж хэрэг өрөмнөөс гадна өөр бусад чимээ анирыг сонсч суусан юм. Гэвч танил дасал болсон өрөмдлөгийн дуунаас өөр юуг ч олж сонссонгүй. Агуйн өөр бусад замуудыг бодож суухдаа яагаад ч юм нүхэн гарцны цаана гарч үзэх гэсэн хүсэл минь дахин оволзож ирснийг анзаарлаа. Магадгүй энэ бүхэн ядаргаанаас болсон байх. Эсвэл ердөө л нүхний нөгөө талд ямар нэгэн гайхалтай зүйл бий гэсэн бодлоос минь болсон бизээ.

B-г ам нээн үглэж эхлэх үед бодол санаа минь замхран одов. Тэр харааж бас зүхэж байлаа. Учир нь өөрийнх нь ажиллаж байсан чулууны хэлтэрхий хараахан хагараагүй байхад өрөмний баттерэй нь дууссан байж. Тэр тэгээд ажиллагаагүй болсон өрмийг холдуулж орхиод алх цүүц аваад ажлаа үргэлжлүүлж гарав. Арван минут хэртэй ноцолдсоны эцэст амьсгаадаж бас хөлөрсөн амьтан агуйн ханыг налаад амсхийв. Гадас нь хананд гарсан нүхэнд зоолттой үлджээ. B алхаараа надруу зангаж миний ээлж ирснийг сануулав. Харин би гараа хумхиад толгойгоо сэгсэрлээ. Уг агуйгаас гарахад би бэлэн байсан юм. Тэр ч миний санааг ойлгосон бололтой, мөн бид юу ч ярилгүйгээр багаж хэрэгслээ аваад агуйгаас гарахаар явцгаалаа. Мэдээж хэрэг бид зарим нэг багажийг нүхний дэргэд үлдээлгүй яахав. Би түрүүнд нь явж байсан ба B-г хүлээхээр үе үе дороо зогсох шаардлага гарч байлаа. Гэхдээ тэр удаан алхаж байсных биш харин би тэндээс гарахын хүслэн болж байсан тул тэр билээ. Ингээд удалгүй агуйгаас гарч шөнийн цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалахад үнэхээр таатай байв.

Миний тэмдэглэл тэр үдэш болж өнгөрсөн бусад зүйлсийн талаар үргэлжлэх болно : Бидний оройн зоог, зочид буудалд хоноглосон тухай, мөн дараах өдөр нь дахин агуйруу буцаж очих болсон тухай. Мэдээж хэрэг өнөөх хачин чимээний талаар удаан гэгч нь ярилцаж суусан болоод бас нэгэн тавгүй шөнийн талаар бичигдсэн болно. Тэр явдлаас хойш тийм богино хугацаанд агуйруу дахин очихоор болсондоо би ҮНЭХЭЭР итгэж чадахгүй нь. B-ын хувьд аюул эрсдлийг төдийлөн ойшоохгүй байгаа нь илт байлаа. Үнэхээр энэ ямар нэгэн амьтан (би хувьдаа итгээгүй л дээ, гэхдээ үүнээс сайн тайлбарыг олсонгүй) байсан бол бид өөрсдийгөө аюулд оруулж байгаа юм биш биз? Мөн өөрсдийн бодол санааг ойлгоход их хүндрэлтэй болж ирж байлаа. Учир нь бид онгон агуйг нээх гэсэн хүсэлдээ хэтэрхий их автсан байсан юм. Одоо энэ бүхнийг бодоод байхад нэг үг толгойд орж ирж байна : тестостерон!

3-р сарын 13

Өчүүхэн ч гэлээ амттай хоол мөн сайн нойр хоёр хүний зан аашийг өөрчилж орхидог нь үнэхээр сонин хэрэг шүү. Хэдийгээр өнөөх хачирхалтай дуу чимээний талаарх таагүй дурсамж бидний ой тойнд сэргэг хэвээр байсан ч гэлээ итгэл найдварынхаа галыг бид дахин асаасан юм. Мөн нүхний нөгөө талд гарахад тийм ч хол юм шиг санагдахгүй байлаа. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд ахиад хэдэн өдөр ажиллах шаардлагатай болохыг бид гадарлаж байсан юм. Ингээд бид ажлаа үргэлжлүүлэн хийхээр агуйг дахин зорив. Агуйн харанхуй гүнрүү нэвтрэх тусам урьд шөнийн аймшигтай дурсамжууд сэдэрч байв. Агуйн аргзгар чулуунууд бидний каскны гэрэлд харагдаад өнгөрөх ба агаар орчноос тоос шороо үнэртэж, дуу чимээ гарган бид урагш мөлхөж байлаа. Харин тийнхүү явсаар удалгүй Флоидын Бунхны үүдэнд явж очиход ахиад л өнөөх агуйн нууцлаг хэсэгрүү хөтлөх өөрсдийн замыг засахад бэлэн боллоо. Мөн бид алсаас дуулдах нүргээн хийгээд нүхнээс гарах салхины урсгалыг мэдэрсэн билээ.

Агуйн хананд бэлээхэн зоолттой байсан гадас биднийг ажлаа чухам хаанаас эхлэхийг бэлхэн хэлж өгч байв. Ингээд B өчигдөр зогссон газраасаа эхлээд ажлаа цааш үргэлжлүүлэв. Миний хувьд гэвэл хэдийгээр би хангалттай сайн амарч аваад ажиллахад бэлэн болсон байсан ч өчигдрийнхөө газарт үүрэглэн суух бөгөөд B-ын нүдэх алхны чимээ агуйгаар нэг цуурайтаж байлаа. Гэвч хоёр, гурван минут өнгөрөв үү үгүй юу, B баяр хөөр болоод явчихлаа шүү. Тэр эргэж хараад надад алганы дайны том хэмжээтэй чулууг үзүүлсэн юм. Тэр амьсгаадаж байлаа, гэвч нүүрэнд нь том гэгч нь инээмсэглэл тодорсон байна. Би ч мөн адил.  Энэхэн мөчид өнөөх хачин дуу чимээ мартагдаж, харин түүний оронд амжилт баярхал биднийг эзэмдсэнсэн.

Нүхний хэмжээ ийм болсон байв.

Нүхний зүүн доод хэсгийн булан хэтэрхий зузаан байсан тул бидний хамаг л хүч тэнхээг барж байлаа. Зөвхөн энэ л буланг аваад хаячих юм бол бид нүхрүү багтаж чадна хэмээн бодож байсан юм. Харин одоо B тэр булангийн хэлтэрхийг гартаа бариад зогсож байна. Нүхийг судлах гэсэн бидний хүсэл зориг улам ихээр нэмэгдэж ирлээ. Миний ээлж ирж, би алх бариад нүхний ирмэгийг цохиж эхлэв. Тэрхүү буланг авч хаях бидний санаа үнэхээр байгаа оллоо шүү. Хэмжээ нь бүр яг байлаа! Одоо, хүсэн хүлээсэн мөч ирж байна.

Би Флоидын Бунханруу анхааралтай гэгч нь харав. Тэгээд хамгийн сайн арга бол толгой дээгүүрээ нэг гараа оруулаад, харин толгойгоо хажуу тийш нь харуулаад удаан гэгч нь мөлхөж орвол дээр юм байна гэсэн шийдэлд хүрлээ. Гэвч харамсалтай нь энэ ажиллагаа маань бүтсэнгүй. Нүх ЖИЖИГХЭН байлаа. Гэхдээ нүхийг дахин өргөсгөхгүйгээр тийш оръё гэвэл хоёр гараа толгойноосоо урагш байрлуулаад, өөрөөр хэлбэл шумбах гэж буй байдалтайгаар толгойгоо хажуу тийш нь харуулаад бунханруу мөлхөн орж болохоор юм шиг санагдаж байв. Нүхний өргөн нь хангалттай байсан ба харин өндөр нь бидэнд асуудал болж байлаа. Ингээд дээр дурьдсан байрлалаар мөлхөж ороход эхэндээ мөр их чилж байв, гэхдээ л тэр дотор овоо зайтай байсан шүү. Мөн энэ байрлалд хоёр хажуу тийш болон мөлхөхөд үнэхээр урамтай урагшилж байв.

Нүхрүү бүтэн биеэрээ явж орохын тулд би хөл дээрээ зогсч агуйн шалтай нэг хэмд доош бөхийх хэрэгтэй болов. Өвдөг маань нугарч, хөл дээрээ хагас суугаад хоёр гараа толгойныхоо урд байрлуулах нь үнэндээ тухгүй байлаа. Мөн цээжин биеийнхээ дээд хэсгийг зүүн тийш нь, цагийн зүүний эсрэг чигт эргүүлэн байрлуулж, нүхний өнцөг болоод хэмжээтэй дүйцүүлж байсан юм.

Хамгийн сүүлийн зурагнаас гарц ерөнхийдөө баруун талруугаа өндөр болж байгааг анзаараарай.

Нүхрүү эхэлж би гараа оруулахдаа нилээдгүй газарт нь арьсаа зулгалж орхив. Дараагаар нь толгойгоо орууллаа. Яг ийм байрлалаас эвтэйхэн байрлал эзлэхийн тулд биеэ бас мөрөө эргүүлэх хэрэгтэй болов. Ингээд нүхрүү мөр маань явж ороход удалгүй мөр болон цээжийг минь агуйн чулуунууд үрж эхэллээ. Биеийнхээ нилээдгүй хэсгийг шалбалсан боловч энэ нь намайг огтхон ч зогсоосонгүй. Би урагшилсаар л байлаа. Өвдөлтийн хувьд харьцангуй гайгүй байсан бөгөөд би үнэхээр уг нүхрүү яваад ОРЧИХЛОО шүү! Яахав, зөвхөн биеийн маань дээд хэсэг нь л дээ. Гэхдээ л би бунханд ямар байх талаар төсөөлөлтэй болоод авлаа шүүдээ.

Энэ зурганд нүхрүү явж орсон байрлалыг харуулав. Мөн бидний ажиллаж байсан орчныг харж болно.
Ингээд бунханд явж орсны дараагаар биеэ хөдөлгөхөд ердөө надад хэдхэн инч зай л тэнд байсан юм. Нүхний хамгийн том хэсэг нь тэр байлаа. Өөрөөр хэлбэл цааш явах тусам завсар зай улам бүр давчуу болж ирж байсан юм. Гэхдээ Бунхан дотор байхдаа цааш нь мөлхөхөд чухамхүү ямар байх нь вэ гэдгийг судалж болохоор байв. Хэдийгээр миний орсон тэр хэсэг нүхний хамгийн том хэсэг нь байсан ч гэлээ хангалттай байсангүй. Толгойгоо би чөлөөтэй хөдөлгөж болж байсан ч хаашаагаа л харна хатуу чулуун хана нүүрэнд маань тулж байлаа. Тэгээд ярих үед яг л хайрцган дотор байгаа юм шиг дуу хоолой маань үнэхээр бөглүү сонсогдож байсан юм. Цээжээ нүхний шалан дээр байрлуулаад амрааж болох байсан ч арзгар чулуунууд дороос нухаад тухтай байсангүй. Толгойгоо өнгийлгөж урагшаа харъя гэвч өчигдрийн нүхэнд байрлуулсан чулуунаас болоод цаадах газрыг нь олигтой харж чадсангүй. Нүхний төгсгөл ойрхон харагдаж байсан шигээ цаашлах тусам улам нарийн болж ирж байлаа. Ингээд би цааш нь мөлхөж чадна гэдэгтээ эргэлзэж эхлэв. Гэхдээ л гарц тун ойрхон байгаа гэдгийг би мэдэж байлаа. Мөн би цааш нь мөлхөхийг хүссэн юм. Эхлээд замыг минь хааж байсан сул чулуунуудыг холдууллаа. Нүхэн гарцны шалан дээрх чулуунуудын ихэнх нь сул биш агуйн шалтай залгаатай байсанд миний урам багагүй хугарав. Ердөө тэднийг би замаасаа түлхээд л холдуулчихна хэмээн санаж байсныг яана. Аз болоход гартаа алх барьж явсан тулдаа өчигдрийн чулуун ханыг цааш нь түлхэж орхив. Тэгээд замд садаа болсон жижигхэн чулуунуудыг буталж явлаа. Тэгээд алхаа нарийхан завсраар оруулаад хэмжээ авлаа, агуйн хамгийн нарийн хэсэг нь ойролцоогоор 7 инч болохоор аж. Ингээд нүхээр мөлхөж гарахаас өмнө дахиад жаахан ажиллах хэрэгтэй болсныг би ойлголоо. Энэ бүх хугацааны туршид миний толгой нүхэн дотор байсан ба ард үлдсэн B миний зааварчилгаа болон тайлбарыг нэгд нэгэнгүй сонсч суусан юм. Бас тэр дээр үзүүлсэн зургийг авсан юм. Баярлалаа B. Ямартай ч нүхний хэмжээ тэгтлээ их асуудал болсонгүй шүү. Товчхонд нь дүгнэж хэлэхэд би маш жижигхэн нүхэн дотор байлаа, гэхдээ биеийн маань ердөө дээд хэсэг л тийш орсон гэдгийг хэлэх байна. Мөн нүхний хамгийн том хэсэг нь гээд байгаа шүү, гэхдээ гар минь чөлөө хөдөлж байсан бөгөөд би харьцангуй тайван байлаа. Ингээд урагшлах цаг болов.

Гартаа барьж явсан алхаа би аль болох, өөрийн хүрэх хамгийн хол газарт сунгаж байв. (бие маань нүхний үүдийг тагласнаас хойш алхыг буцаах ямар ч арга байсангүй, гэхдээ хамт авч явахад үнэхээр их хэрэг болж байлаа.) Ташаагаа зөв өнцөгт тааруулан нүхрүү оруулахын тулд тохойгоороо нүхэн гарцны шалнаас тулж, нүхний гадна байсан хөлөөрөө би газраас түлхэж эхлэв. Ингээд аажуухан гэгч нь урагшилж эхэллээ. Ташаа маань бараг л багтчихлаа. Бүтэн бие маань нүхрүү явж орсны дараагаар би бага зэрэг амарч аваад цааш мөлхөхдөө бэлтгэж эхлэв. Тэгээд нэг гараараа тулж урагшлах техникийг ашиглаж эхэллээ. Урагшлах тусам биеэ хөдөлгөх, эргүүлэх зай завсар улам бүр хомс болсоор байв. Зөвхөн би толгойгоо л эргүүлэх боломжтой байсан юм. Нүх үнэхээр ДАВЧУУ болж ирлээ!

Гэхдээ санаж байсныг бодвол хавьгүй хялбар байсан шүү. Би нэг гараа ашиглаад (миний зүүн гар) баруун гараараа түлхэж байв. Харин биеэрээ чулуунуудад хүрэхгүйн тулд аль болох л займчуулж явахыг хичээж байлаа. Толгойгоо баруун тийш нь эргүүлж үзэхээр шийдэв, ингэсэн нь илүү тухтай байв. Цаашлах тусмаа би шинэ шинэ зүйлсийг сурч байлаа. Хэрэв нэг гарт минь жижигхэн гар чийдэн байсан бол сайхан байхгүй юу. Тэгсэн бол урдах замаа сайн гэрэлтүүлж үзээд яг ямар газраар мөлхөх гэж байгаагаа мэдэх байлаа. Гэхдээ толгойгоо эргүүлсэн байсан болохоор урагш хараад мөлхөнө гэдэг бас л амаргүй ажил байв. Ингээд эцэстээ нүхэн гарцны шалны хэсгээс ахиад хэдэн чулуу ховхлогүй л бол болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Хөдлөх бүртээ би энгэр заамаа чулуунд урж байлаа. Тэд хурц бөгөөд бас их өвтгөж байсныг хэлэх байна. Үнэнийг хэлэхэд би өөрөө л чулуунуудад цээж шал хоёрын завсраар явж ороод биеийг маань нухах боломжийг олгож байлаа л даа. Тэднийг би гараараа, боломжгүй бол хацраараа замаасаа зайлуулж байв. Харин нүхнээс буцаж гарахдаа урд гараараа тулж бас түлхэлт өгч байлаа.

Миний энэ бяцхан аялал агуй судлалын карьерийн маань хувьд маш том тэмдэглэлт үйл явдал болсон гэхэд хилсдэхгүй шүү. Агуйд анх нэвтэрч байхад л нарийхан давчуу газарруу явж орох нь надад таатай санагдаж байсан гэж бодож байна уу. Агуйн эхэн хэсэгдэх жижигхэн зай завсар гэхэд л багагүй саад мэт санагдаж байлаа. Гэвч давчуухан нүхээр өөрийгөө хүчлэн урагш мөлхөж байх үедээ би өөрийгөө улам бүр тайвширч байгаагаа анзаарсан юм. Сонин хэрэг шүү. Мөн уг нүх надад үнэхээр сорилт болж байлаа, урьд өмнө би хэзээ ч ийм жижиг хэмжээний нүхрүү явж орж байсангүй. Каскаа тайлж авах тухай урьд өмнө санаанд маань бууж байсангүй. Уг гарц багтаж шингэхэд улам хэцүү болж байсан тул яая гэхэв. Зөвхөн каскаа тайлаад зогсохгүй толгойгоо хүртэл эвтэйхэн байрлуулж нүхэнд тааруулах хэрэгтэй болов.

Нүхрүү би дахин орсон ба Бунханд хийсэн аялал нэг иймэрхүү болж өнгөрсөн :

Ташаагаа нүхрүү оруулсны дараагаар би цааш хэрхэх тухайгаа бодож хэдэн минут саатсан юм. Хөлний маань ихэнх хэсэг нүхний гадна байлаа, гэхдээ газарт тулаагүй агаар дээр. Бунханы хувьд толгойгоо хөдөлгөж, гараа чөлөөтэй байрлуулж болох хэмжээний том байв. Хангалттай их биш ч гэлээ гарцны бусад хэсгийг бодвол хамаагүй том байв. Мөн энэ бүхнийг арай өөрөөр тайлбарлавал яг л толгойгоо хайрцган дотор хийсэн мэт мэдрэмж төрж байсан шүү. Хаашаагаа л харна нүүрнээс минь хэдхэн инчийн зайд чулуун хана тулж байсан юм. Миний амнаас гарсан дуу чимээ маш бөглүү сонсогдож байлаа. Гарцын хамгийн нарийн хэсэг нь 10 фит дээр таарч байсан бөгөөд миний хувьд 3 1/2 хэсэгт байв. Мөн 4 фут марк хэсэгт би өөртөө тухтай байрлалыг эзлэж болохоор байсан ба энэ янзаараа 12 фут марк хүртэл явна. Ингээд нүхний нөгөө талд гарах боломжтой болж байгаа юм.

Би зүүн гараа урдаа байрлуулаад, толгойгоо баруун тийш нь эргүүлсэн байрлалд мөлхөж байв. Энэ үедээ би B-ийн өгсөн гар чийдэнг зүүн гартаа барьсан байлаа. Мөн инч инчээр урагшилж байхдаа урдах чулуунуудыг зүүн гараараа холдуулж явав. Гэхдээ би үүнийг амжилттай байсан гэж хэлэхгүйэ, зарим чулуунуудыг би алдаад өнгөрүүлж байсан бол нөгөө нэгнийг нь хөдөлгөж чадахгүй байлаа. Дээр хэлсэнчлэн гарцны эхэн хэсэгт сул зай ихтэй тул хурдан урагшилж байсан шүү. Харин удалгүй чулуун хананууд намайг бүсэлж эхлэв. Эргэн тойронд минь хэд хэдэн инч зай байсан ч гарцны дээд хэсэг илүү нам болж ирлээ. 7 фут марк хэсэгт нүхний дээд хэсгийн чулуу ар нуруунаас минь нухаж байхыг мэдэрч эхлэв. Дахиад 1/2 фут марк газарт явахад би бараг л цааш хөдлөх боломжгүй болов. Ингээд хөлийн өлмий болоод урд гарныхаа тусламжтайгаар урагшлах гэж оролдоод ч явсангүй. Харин эндээс арагш ухарч гарч чадах эсэхээ шалгахад тун тохиромжтой үе байлаа. Буцаж гарахад бол санасныг бодвол илүү хялбар байсан шүү. Энэ нь надад маш их итгэлийг өгсөн юм. Мөн хөлд маань буцаж гарах үүднээс хэрэг болно гээд B-ын зангидсан олс дүүжлээстэй байж байв.

Нүхрүү явж орохын өмнөх зураг. Мөн миний хүсэлтийн дагуу B хөлөнд минь уяа уясан байгаа нь.

Хүзүү маань хөндүүрлэн чилж байлаа. Толгой маань цаг өнгөрөх бүрт хүндэрч байсан ба амраахын тулд бутархай чулуунууд дээр л байрлуулах хэрэгтэй болж байв. Мэдээж хэрэг иймэрхүү янзаар явахад их төвөгтэй байсан л даа, гэхдээ би амралтыг ойр ойрхон авч байсан тулдаа тэгтлээ их асуудал болсонгүй. Мөн би өөрийнхөө баруун талын ханыг ширтэж байв. Хананы тухайд нүүрнээс минь 4-5 инчийн зайд байсан юм. Гэхдээ би ихэнх цагийг хоосон хана ширтэж явсангүй.  Заримдаа би нүдээ аньж явав (заримдаа би давчуу газар орохдоо ингэдэг). Бунхан дотор маш чимээгүй байсан бөгөөд өөрийн амьсгалаас өөр юуг ч би олж сонссонгүй. Урагшлах тусмаа би амьсгаадан аахилж бас уухилж байлаа. Харин урдаас минь үлээх салхинд талархснаа илэрхийлмээр байна, намайг сэрүүцүүлж байсанд нь. Тэгээд толгойгоо би байн байн өргөж, урдах гараараа нүхний таазнаас тэмтэрч явсан нь нүхэн гарцны хэмжээг авч явсных билээ. Яг л хашаанд гарсан ангархайгаар гарахдаа муур сахлаараа хэмжиж үздэг шиг гэх үүдээ. Ингээд 7 1/2 фут марк хэсэгт ирлээ, тэнд гарц үнэхээр нарийхан болж ирснийг би дээр бичсэн шүүдээ.

Газрын гүний харанхуй агуйд, давчуухан нүхэн гарцы дотор хэвтэж байхад толгойд их олон зүйл бодогддог юм билээ. Миний дээр газар бий бөгөөд тэнд бүхэл бүтэн уул сүндэрлэж байна гээд боддоо. Газар өчүүхэн ч болов доргивол би тэндээс гарч чадахгүйд хүрч мэдэх юм. Хамгийн аймшигтай нь юу гэвэл яг л Флоид Коллинсын амссан шиг дэлхий ээжийн зүрхэн дотор хэдэн өдрөөр түгжигдэж, газрын гүний гяндангаас суллагдаж чадахгүй байсаар дуусвал яана.

Өөрсдийгөө та нар миний оронд төсөөлөөд үз л дээ : Чи гэдсэн дээрээ хэвтэх болно. Харин зүүн гараа толгой дээгүүрээ давуулсан байх хэрэгтэй.  Баруун гар чинь дэргэд чинь байна, гэхдээ ердөө хэдхэн инч л хөдлөх боломжтой. Хагархай чулуунуудаас болоод гар чинь, алга чинь зүсэгдэж бас урагдах болно. Бүхэл бие чинь чулуун дээр хэвтэнэ. Толгойг чинь авч явсаар хүзүү чинь хөшиж эхэлнэ, харин толгойгоо амраахын тулд чулуун дээр хацраа дэрлэн хэвтэнэ.  Ингээд урагшлах болбол хөлийн өлмийгөөрөө газраас тулж бүх биеэ урагш нь сунгах хэрэгтэй болно. Ердөө хэдхэн инч газар явахад л амьсгаадан ядарч, дахиад амрах шаардлагатай болно. Амьсгалах үедээ ар нуруунаас чинь нүхний дээд хэсгийн чулуунууд нухаж байгааг анзаарна. Дахин цааш мөлхөхөөсөө өмнө хэдэн минут амарч авахгүй бол болохгүй. Мөн бүхий л цагийн туршид чи тэнд хэвтэх ба толгойд чинь тэндээс хэрхэн гарах вэ гэсэн бодол л эргэлдэнэ. Хэрвээ чадахгүй бол ... ?

Ямартай ч тэнд ямар байснаа би дүрслэн бичлээ.

Нүхний талаарх зургийг одоо үзүүлэхэд илүү тохиромжтой байхаа. Доорх зурагны хувьд дараах аяллаас нь авсан зураг л даа, гэхдээ тэнд яг ямар хэмжээний давчуухан байсныг сайн харуулж чадна гэж бодож байна. Миний толгой хажуу талаараа (өөр сонголт байгаагүй) харсан байгааг харж байна уу, харин амрах болбол хацраараа чулуу дэрлээд хэвтэхээс өөр арга байхгүй.  Иймэрхүү байрлалтай урагшлахад ямар хэцүү болохыг мэдэж байна уу. Миний гар биенийхээ дагуу байрласан байна (дараагаар нь би ийм байрлалтай явбал дээр болов уу гэж бодсон юм) . За тэгээд миний нуруу чулуу хоёрын завсар ямар ч зай байхгүй байсан гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Үнэхээр ДАВЧУУ байгаа биз? Кластрофобия буюу давчуу газраас эмээдэг хүмүүс бол хараад ч хэрэггүй!

Флоидын Бунхан.
Удалгүй нүхний дээд хэсгийн чулуунууд ар нуруунаас минь нухаж эхлэв, ингээд би уг гарц цаашаагаа томрохгүй юм байна гэдгийг тэндээс хараад гүйцэт мэдлээ. Үнэндээ цааш мөлхөх аргагүй боллоо, мөн үүнийг би мэдэж байсан юм. Тэгсэн мөртлөө л дахиад ганцхан удаа урагш зүтгээдэхье гэсэн бодол толгойд минь эргэлдсэн хэвээр л. Хэрвээ жилийн өмнө байсан бол би ийм байрлалд би гарцаа байхгүй зүрхний шигдээс болох байсан биз, харин өнөөдөр бол үгүйэ! Би үнэхээр бэлтгэлтэй байлаа. Хэсэг хугацаанд амарч аваад би дахиад урагшлахаар шийдсэн юм. Би бараг л уушгин доторх бүх агаараа шахаж гаргахад хүрэв. Ахиад хэдхэн инч л урагшлахад цээжийг минь агуйн чулуунууд таглаж, хамаг байдаг амьсгалыг минь хаах байлаа. Намайг амьсгаадаж байх үед цээж минь шаланд шахагдаж, нуруу минь таазанд тулж байсан юм. Ийм байрлалд амьсгалахад удаан бөгөөд хүндрэлтэй байв. Үнэхээр итгэмээргүй юм, би дахиад л чадчихлаа! урагшлаад бас амраад. Ахиад л, хэдхэн инч. Бас дахиад л. Энэхүү байрлалд би хэдэн минут ч болов амраад авахыг илүүд үзэв. Би үнэхээр уг жижигхэн нүхрүү чигжин орж байлаа. Хөөх, одоо бодоод байхад тэнд байхдаа би ямар тайван байсандаа итгэхгүй байх чинь. Ингээд би дахиад нэг удаа амьсгаагаа гаргаад урагш зүтгэв. Цааш явахад нуруу маань тулаад үнэхээр болж өгсөнгүй. Хэдий тийм байлаа ч би бууж өгсөнгүй. Гэхдээ оролдогоосоо буцах хүртэл тэнд би нилээд хэдэн минут хэвтэж амрав. Энэ бүх хугацааны туршид B намайг уухайлан дэмжиж байсан юм. Миний гутлыг нүхний гүнрүү улам бүр цаашлах тутамд баярлан хөөрч байсныг нь сонсоход хөгжилтэй байлаа.

Харин буцаж гарахад тийм ч хэцүү байсангүй, гэхдээ нилээд ажиллагаа шаардсан шүү. Учир нь энэ хүртэл явахдаа тулгарсан тэр бүх саадуудтай дахин тааралдсан юм. Бүсэлхийгээ нүхнээс гаргасны дараагаар мөрөө тэндээс гаргаж авахын тулд бас л их удав. Энэ удаад би хоёр гараа хоёуланг нь толгой дээгүүрээ давуулсан байсан юм. Хувцас хунар маань үрчийж урагдаад, мөр дал маань хурц чулуунд үрэгдэж байлаа. Ингээд сая л нэг юм тэндээс гарах давгүй байрлалыг оллоо шүү хө. Гэвч цамц маань урагдаж толгой дээгүүр минь гарч өнгөрсөн ба мөрөн дээрээ хэдэн дажгүй сорвитой болоод амжив, гэвч би тоосонгүйэ. Миний хувьд энэ аялал амжилт байсан юм. Боломжтой гэж бодоод би өөрийгөө урагш нь дайчлан түлхэж байсан юм. Нүхнээс гарсныхаа дараагаар би өвдөг дээрээ сөхрөн суугаад өөрийн дотор нь байсан өнөөх нүхрүү харж суулаа. Өнөөх урьд өдрийн байрлуулсан чулуун хана маань одоо 11 фут маркт очсон байна (гараараа би урагш нь түлхсэн). Харин нүхний хамгийн жижигхэн хэсэг нь 9 фут маркт байна. Бид үнэхээр ойрхон байна шүү. Хүнд ажил бас амжилтандаа хөөрснөөсөө болоод би их ядарчээ. Олсны цүнхэн дээрээ суугаад би амсхийхийн зэрэгцээ жуумалзаж байсан юм. Фьюв! Ямар гээчийн аялал байваа!

Ерөнхий үйл явц.

Тэмдэглэлийн үлдсэн хэсэгт нь би : дээш авирч гарсан тухайгаа, мөн үдийн хоол, гэр хүртэл хийсэн аяны тэмдэглэл зэрэг зүйлсийн талаар бичсэн байгаа. Тийнхүү харьж явах замд бидний толгойд нэгэн шинэ санаа төрсөн юм. Энэ нь гарцыг тагласан том чулууг авч болохуйц багажны санаа байлаа. Уг аяллын тухайд гэвэл тэндээс гарахдаа бид хоёрын хэн хэн маань үнэхээр сэтгэл өөдрөг үлдсэн шүү. Миний хувьд агуйн гүнрүү мөлхсөндөө, B-ын хувьд агуйн үүдрүү авирч гарсандаа тэр билээ. Учир нь энэ удаад тэрбээр ямар нэгэн багаж мөн миний тусламжгүйгээр өөрөө гарч дөнгөсөн юм. Ослоос хойш гаргасан хамгийн том амжилт нь энэ байлаа. Муугүй шүү.

Мөн урьд өдрийн аймшигт дурсамжийг бид ор тас мартаж орхисондоо үнэхээр гайхацгааж байлаа. Тэрхүү хачин жигтэй чимээний тухайд гэвэл бидний ой тойнд, өөр бусад бодол хийгээд толгой эргүүлэм тайлбаруудын дунд замхран үгүй болсон билээ.

Thursday, January 16, 2014

Агуй судлаач Тед (5-р хэсэг.)

Хоёрдугаар сарын 10. 2001 он.

Ажлаа эхлүүлснээс хойш бараг л хоёр долоо хоног өнгөржээ. Энэ хугацаанд уг нүхний цаана гарахын тулд үнэхээр их улайрч байснаа хүлээн зөвшөөрч байна. Магадгүй энэ нь агуйчин бидний амьдрал хичнээн сонирхолтой болохыг илтгэж байж ч болох юм. Мөн уг нүхний цаана ямар нэгэн агуу гайхамшигтай зүйл биднийг хүлээж байгаа гэдэгт бид хоёр анхнаасаа л найдаж байсангүй Харин урьд өмнө хэний ч хөл хүрч байгаагүй онгон дагшин уг агуйд хөл тавих анхны хүмүүс болно гэхээс л байж ядаж байсан юм шүүдээ. Мөн түүнчлэн тэндээс нууцлагдсан эрдэнэс олбол бидэнд л сайн биз!

Бид ажлаа арай аажуухан эхэлж, бүрэнхий болсон хойно замдаа гарав. Шөнө дөл болсон байхад агуйруу явлаа гэж хэлбэл хүмүүс гайхах байх. Гэхдээ агуйд явж орсон л бол тэнд үргэлж л шөнө болж байдаг юм шүүдээ. Тэгээд Нууцлаг Агуйруу явж байх үедээ, бүхий л замын туршид бид хоёр өөрсдийн ажлыг хэрхэн хурдасгах талаар ярилцаж явлаа. Мөн B надад бусад агуйчин найз нараасаа олж дуулсан өнөөх нүргээний шалтгааныг тайлбарлаж явсан юм. Ингээд тэдний хэлж буйгаар бол энэ нь агуйн гүнд буй усны чимээнээс үүдэлтэй байж болох гэнэ. Тодруулж хэлбэл хүрхрээ. Гэхдээ ямар учраас тэрхүү дуу чимээ тодорхой хэмжээний давтамжтай байсныг нь тайлбарлаж чадаагүй гэсэн. Харин энэ нь миний хувьд урагш тэмүүлэх бас нэгэн шалтгаан болж байлаа. Мөн энэ агуйн нууцыг бид хамтдаа тайлах болно.

Энэ удаагийн аялалд бид B-ын нохой, Випыг хамт авч явсан юм. Жек Рассел Террьер үүлдрийн нохой л доо. Миний хувьд агуйруу нохой дагуулж явна гэдэг огтхон ч асуудал биш байлаа. Угаасаа урьд өмнө түүнийг дагуулаад явж байсан л юм чинь. Харин Вип байгалийн дуудлагаар биднийг агуйруу явж орохоос өмнө түрүүлж тийш орчихоод биднийг ирэхийг хүлээж суув. Бас агуй дотор тэр маш сайн зохицож байсан шүү.  Түүнийг бид агуйн ёроол хүртэл тусгай олс дамжлагаар буулгасан ба тэндээс цааш Вип эргээд л биеэ даах боломжтой болов. Тэр ийш тийш нь хариалгаж, агуйг судлах үнэхээр дуртай байгаа нь илт байв. Гэхдээ бид түүний биенд ямар нэгэн гэрэл суурилуулаагүй байсан болохоор бидний нүднээс тэр огтхон ч холдсонгүй.  Випийг авч явахаас татгалзаагүй өөр нэгэн шалтгаан гэвэл түүнийг өнөөх нүхрүү оруулаад хэр хол явахыг нь ажиглахаар бид хоёр тохиролцсон байсан юм. Энэ нь бидэнд нүхний цаана чухам юу байгааг мэдэхэд тус болох байлаа л даа. Хэрэв нүхний цаана ангархай том нүх байвал нохой маань цааш явалгүй эргээд ирэх болно гэдгийг бид хоёр мэдэж байсан. Уг нь бол нохойг тийш нь оруулах санааг гаргахаас хавьгүй өмнө ажлаа дуусгачихсан байна гэж бодож байсансан.

B-ын нохой Вип агуйн үүдний хэсэгт байгаа нь.
Шөнийн харанхуйг үл харгалзаад бид олс хэрэглэлээ бэлтгэж, доош нь их хурдан бууцгаалаа. Мөн сүүлийн удаагийнхыг бодвол тийм ч их багаж төхөөрөмжийг биедээ авч явсангүй. Ихэнхийг нь нүхний ойролцоо үлдээсэн байсан болохоор байнга тэднийг зөөвөрлөөд байх ч шалтгаан байсангүй. Бас би чулуу өрөмдөхөд зориулагдсан хэд хэдэн нэмэлт хошуунуудаас гадна мөн л өрмөндөө хийхээр дахиад хоёр ч баттерэйг нэмж авсан шүү. Ингээд нийтдээ дөрвөн зайтай болж байгаа юм. За тэгээд, хэдийгээр бид нохой дагуулж явсан ч гэлээ их л хурдан доош буугаад авав. Харин төд удалгүй хэлж тайлбарлахад хэцүүхэн зүйлс болж эхэлсэн юмдаа.

Випийг олсноос суллав уу үгүй юу нохой ойр орчмоо судалж эхлэв. Гэхдээ биднийг тойрч, бидний хөлийг үнэрлэж явсан ба ер нь л биднээс нэг их холдсонгүй. Тэгээд ажлын бүсрүү явж байхад бид хоёрын нэгнээс нь нөгөөгийн маань дэргэд байн байн гүйж ирж байлаа. Удалгүй агуй дөрвөн зам болж хуваагддаг хэсэг дээр Вип бүр ч хачин аашилж эхлэв. Тэр B бид хоёроос алхам ч холдсонгүй. Мөн их догшин болсон байв. Яг л ямар нэгэн дургүй зүйлээ олж харсан гэлтэй. Харин биднийг нүхний өмнөх багахан хэмжээний чулуун ирмэгт тулж ирэхэд Вип байрнаасаа огт хөдөлсөнгүй шүү. Бид тэгээд түүнийг ятгаж байж арай гэж өөрсөдтэйгээ дагуулж явлаа. Мөн түүний хамаг байдаг үс нь боссон байлаа. Тэгж явсаар нүх хүртэл 20 фит газар үлдэв. Энэ хооронд Вип гийнан гиншиж B-ын ардуур нуугдаж байв. Сүүл нь хоёр хөлнийх нь дундуур орж,  айснаасаа болоод тэр бүр чичирж байлаа. Үнэхээр хачин хэрэг! Өөрөөсөө бараг л хоёр дахин том хэмжээтэй нохойнуудыг элдэн хөөж байхыг нь би харж байсан юмсан, гэтэл тэр одоо харанхуйн дундаас Сатаныг гэгээн дүрээр нь олж харсан гэлтэй хачин жигтэй аашилж эхлэв. Би бодохдоо агуйг гэрээ болгосон ямар нэгэн амьтан байгаад, түүний үнэрийг Вип авчээ гэж бодов. Бас түүнийг нүхрүү явж оруулах гэж байсан маань ч талаар болов.

Ингээд нэг маань ажиллах байх явцад нөгөөх маань Випийг дагуулаад нүхнээс нилээд хэдэн фитийн зайд амарч байхаар тохиролцлоо. Тэгээд ажлын хувьд өнөөх л дарааллаараа ажиллаж эхлэв, эхлээд өрөмдөнө, дараа нь алхаар нүднэ, гэх мэт. Илүү баттерэйтэй явсны хувьд өрөмдлөгийг бид санаа зовох зүйлгүйгээр хийж байлаа. Ингэлээ гээд бидний ажлыг хялбар болгосонгүй, гэхдээ бага зэрэг л хурдлуулсан байх. Ерөнхийдөө үйл явц маш УДААН байсан гэдгийг хэлэх байна. Гэхдээ яахавдээ, ийм зүйлийг тоохоо болиод удаж байна.

Миний тэмдэглэл цааш ажлын үйл явцын тухай тэмдэглэлээр үргэлжлэх болно. Биднийг ажиллаж байх тэр бүхий л хугацаанд Вип байрнаасаа ер хөдөлсөнгүй. Түүгээр үл барам олсны цүнхэн дээр хэвтээд чичирж байлаа. Бас гиншин гийнах нь огт тасарсангүй. Өөр нэгэн хачирхалтай зүйл нь гэвэл Вип өнөөх нүхнээс хараагаа огтхон ч салгаагүй явдал юм. Түүнд бидэнд байхгүй онцгой зөн совин байна уу, үнэнийг хэлэхэд бидэнд л тийм зөн совин хэрэгтэй байсан юмдаа.

Хоёрдахь хачин жигтэй үйл явдал тохиолдох тэр үед бид альхэдийнээ дөрөвдэх баттерэйруугаа орсон байлаа. Энэ үед B ажиллаж байсан юм. Харин тэр өрөмдөж дуусаад, гарсан нүхэнд нь гадсаа шаагаад алхаар цохих гэж байснаа түр азнав. Тэгээд түүнийг нүхрүү анхааралтай гэгч нь харж суух хооронд би гэдэг хүн зүйрмэглэж байсан болохоор бараг л B-рүү анхаарлаа хандуулсангүй. Мэдээж хэрэг гэрэл түүний талд байлаа. Тийм болохоор түүний нүүрэнд тодорсон айдсыг би харж болох байв. Гэнэтхэн тэр надруу эргэж хараад толгойгоо сэгсэрдэг юм байна. Харин би түүнээс юу болсныг асуухад тэр өнөөх нүхнээс ямар нэгэн чимээ гарсан гэж хэллээ. Яг л хоёр чулууг хооронд нь хавсарч байгаа юм шиг тийм чимээ дуулдсан гэсэн. Үрэлтийн чимээ. Түүнийг би өрөмнөөс болоод хий юм сонсжээ гэж бодож байлаа (энэ аялалд тэрээр чихэвч авч яваагүй.). Харин B сонссон зүйлдээ итгэлтэй байгаагаа хэлсээр байсан юм. Надад өөр тайлбар байсангүй, удалгүй би эргээд л зүүрмэглэж эхлэв. B ажлаа дахин эхлэхээс өмнө нилээд хугацаанд чимээгүй суув. Тэгээд ажлаа эхэлснийхээ дараагаар чимээ чагнах гээд байн байн өрмөө зогсоож байсныг сайн санаж байна. Уг нь бол B их л буурь суурьтай нэгэн юмсан, төсөөллийн чимээний араас хөөцөлдөх хүн тэр бишдээ. Тэгээд би түүнд итгэж эхэллээ, гэсэн ч миний санаа тэгтлээ их зовнихгүй байсан юм. Миний хувьд гарцаар гарсныхаа дараагаар л чухам юу байсныг нь олж мэдэх болно хэмээн өөрийгөө тайвшруулж суулаа.

Сүүлчийн баттерэй дахиад нэг цаг тэслээ. Бид хоёр зэрэгцэж сууцгаагаад ажлынхаа явцын талаар ярилцаж байсан бөгөөд харин би толгойгоо өнөөх нүхрүү шургуулаад багтах эсэхийг нь шалгахаар болов. Толгой маань тийш амархан гэгч нь багтсан шүү, гэвч мөр маань орж өгсөнгүйэ. Тэгээд би өвдгөн дээрээ сөхрөн суугаад цаашид хэрхэх эсэхээ бодож байтал яг л B-ын адил ямар нэгэн зүйлийг анзаарав : Салхи салхилахаа больсон байлаа! Агуйд байсан бүхий л хугацааны туршид салхины урсгалыг би мэдэрч байсан шүүдээ.  Хамгийн сүүлд энд ажиллаж байхад салхи урьд урьдынхаасаа ч илүү хүчтэй салхилж байсансан Мөн түрүүхэн л гэхэд салхи биднийг сэрүүцүүлж байсан биш билүү. Харин одоо бол, юу ч алга! B хэлэхдээ хэзээ салхины урсгал зогссоныг анзааргүй гэлээ. Бас өнөөх нүргээн дуулдсангүй. Үнэхээр ХАЧИН хэрэг!

Цаг мөч өнгөрөх тусам хөгшин энэ агуй улам л нууцлаг болоод байв. Тэгээд харанхуй уг агуйд бид их удаан ярилцаж суулаа. Мэдээж хэрэг эдгээр хачин үйл явдлууд чухам юунаас болоод байна вэ гэдгийг ярилцаж байсан юм. Одоо бодоод байхад бидэнд үнэхээр хөдлөх тэнхэл байхгүй байсан болохоор л тийнхүү харанхуйд удтал сууцгаасан байх. Агуйд яах аргагүй хачирхалтай зүйлс болоод байлаа. Ингээд хагас цаг орчим чимээгүй суусны эцэст бид чимээгүй гэгч нь эд хэрэглэлээ аваад газрын гадаргуу өөд явцгаасан юмдаа. Випын хувьд дээш гарсандаа үнэхээр их баяртай байлаа. Мөн зарим нэг багаж хэрэгслүүдээ бид нүхэн дотор хийгээд агуйд үлдээв. Агуйг судлахаар хүмүүс тийм ч олон ирдэггүй тул санаа амар байж болно. Бас энэ талаар бодох сөхөөгүй болтлоо бид ядарсан байсан юм.

Бидний ажлын явц

Тэмдэглэлийн үлдсэн хэсэгт би агуйгаас гарсан тухай, мөн дэн буудалд өрөө хөлсөлж унтсан тухай бичсэн байгаа. Бид үнэхээр их ядарсан байв!

Мөн одоо бодоод байхад агуйд тохиолдсон тэдгээр зүйлсэд бид үнэхээр тайван хандаж байсандаа итгэж чадахгүй нь. Гэхдээ тэр үед бид зөвхөн гарцаар цааш нэвтрэхийг л хүсч байсан билээ. Бас тэдгээр хачирхалтай зүйлсийг ердөө л анхаарал сарниулсан зүйлс мэтээр бодоцгоож байлаа. Саяхан л гэхэд би нүхрүү нэвтэрч ороод агуйн эдгээр механизмууд хэрхэн ажилладаг болохыг мэдэхийг хүсч байсансан (салхи хаанаас ирдэг болох, мөн юунаас болж дуу чимээ гараад байгааг). Харин одоо буюу тэр явдал болж өнгөрснөөс хойш нэг долоо хоног өнгөрөхөд, өөрсдийнхөө ямар их анзааргагүй бас гэнэн байсныг бодохоос хамаг бие маань зарсхийж сууна.