Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

eBay дээрх сүнстэй зураг

2000 оны 2~р сард eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг.

Saturday, December 14, 2019

Ангараг гариг. Сонирхож буй цаг үе МЭӨ 1,000,000 он.

Ямар хачин гарчиг вэ гэж үү? Сонирхолтой нь, энд бичигдсэн үгнүүд бүгд лацадсан дугтуйн дотор байсан бичвэрүүд байгаа юм ... 1984 оны 5~р сарын 22~ны өглөө CIA~ын зүгээс нэр нь үл мэдэгдэх нэгэн зөн билэгтэнтэй хийсэн ярилцлагынхаа өмнөхөн түүнд өгсөн дугтуйн дотор байсан бичвэрүүд. Тэгээд тэд зөн билэгтэнд Ангараг гариг дээрх координатуудыг хэлэх замаар судалгаа хийсэн байна. Харин зөн билэгтэн удалгүй хачирхалтай байгууламжууд, бас эртний хүмүүсийг олж хараад будилж орхисон байдаг. Итгэхэд бэрх байгаа биз? Би ч гэсэн анх уншаад итгээгүй. Ер нь иймэрхүү мамбо жамбо юмнуудад итгэдэггүй л дээ. Гэвч ... хамгийн гол нь энэхүү ярилцлагын тэмдэглэл CIA~ын өөрсдийнх нь АЛБАН ЁСНЫ вебсайт дээр, олон нийтэд ил болгосон материалуудын дунд нийтлэгдсэн байсан. Тэгээд л надад сонирхолтой санагдсан хэрэг.

Эх сурвалж: 
https://www.cia.gov/library/readingroom/document/cia-rdp96-00788r001900760001-9

CIA ийм зүйлд цагаа үрэх газар мөн гэж үү? Тэгээд ч Бархасбадь гаригийн цагирагийг NASA~ынхан илрүүлэхээс өмнө Ingo Swann гэдэг зөн билэгтний тусламжтайгаар илрүүлж байсан баримт байдаг юм билээ. Wikipedia~с хайгаад үзээрэй, Ingo Swann. За тэр ч яахав, ингээд ярилцлагын орчуулгыг хүргэж байна.

MON гэдэг monitor, SUB гэдэг нь Subject гэсэн үгний товчлол. 
*************************************************************************
Газрын байршлыг тогтоох аргачлал:
           Лацадсан дугтуйг газарзүйн координатуудын хамтаар ашигласан болно.
           Лацадсан дугтуйг ярилцлага эхлэхээс өмнөхөн субъектэд өгсөн бөгөөд дугтуй ярилцлагыг дуусах хүртэл нээгдээгүй болно. Дугтуйн дотор 3 х 5 харьцаатай карт байсан ба дээр нь дараах мэдээллүүд байсан:
           Ангараг гариг
           Сонирхож буй цаг үе ойролцоогоор
           МЭӨ 1 сая он

           Ярилцлагын үеэр мэдээлэл хүсч буй талуудаас олгосон газарзүйн тусгай координатуудыг субъектэд зөвхөн аман байдлаар өгсөн болно. 


                                               ПРОТОКОЛ                                 1984.05.22

MON: (+10 мин, эхлэхэд бэлэн.)* Тэгэхээр, миний өгсөн дугтуйн доторх мэдээллүүдийг ашиглаад анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлнэ үү. Миний өгсөн дугтуйн доторх мэдээллүүдийг ашиглаад одоо дараах координат дээр анхаарлаа төвлөрүүлнэ үү:
            Умард, 40.89 градус
            Өрнөд, 9.55 градус

SUB: .......... Үүнийг би .... юу гэхээ сайн мэдэхгүй юм, энэ яг л, мм .... пирамид, эсвэл  пирамид маягийн .... нэг тийм налуу дүр зургийг харж байна. Маш өндөр, тэгээд ... маш том хонхор газарт байрласан байна.
MON: Ойлголоо.
SUB: Шаргалдуу, мм ... окра ногоо шиг өнгөтэй.
MON: Ойлголоо. Одоо миний танд өгсөн дугтуйн дотор тэмдэглээстэй байгаа цаг хугацаа руу шилжээд юу болж байгааг дүрслэнэ үү.
SUB: Би өтгөн, маш өтгөн үүлсийг, үгүй ээ, шороон шуурга шиг юм, мм .. хүлээгээрэй, би илүү сайн ажиглах хэрэгтэй байна. Үнэхээр хачин юм.
MON: Та зөвхөн энэ мөчид мэдэрч байгаа зүйлсээ илтгэх хэрэгтэй, мөн та ажиглалтын эхний шатанд явж байна.
SUB: Би .. геологийн томоохон асуудлын дараах гэмээр үр дагаврыг харж байна.
MON: Аанха, геологийн асуудлаас өмнөх цаг үе рүү очно уу.
SUB: .......... Мм, үнэхээр өөр байна, энэ яг л ... өмнө нь тэнд ямар ч, мм .... мм, мэдэхгүй юм, .... золиг гэж, яг л уул овоо шиг их шороо .. байж байгаад өмнөх үе рүү нь очиход байхгүй болчихсон юм шиг л санагдаж байна. Бас би .... маш том хавтгай гадаргууг харж байна, үнэхээр, мм ... толигор .... өнцгүүд, хананууд, тэд их том харагдаж байна, тэд яг л том чулуун мегалитууд шиг юм, мм ...
MON: Ойлголоо. Одоо геологийн үйл явдлаас өмнөх энэхүү цаг үедээ тогтоод эргэн тойрныг ажиглан ямар нэгэн үйл хөдлөл олж харж байгаа эсэхийг хэлж өгнө үү.
SUB:... Би харж байна .... энэ яг л хүмүүсийн сүүдэр шиг юм, маш өндөр ... туранхай, гэхдээ зөвхөн сүүдэр. Тэд яг л тэнд байгаа мөртлөө байхгүй юм шиг, байхгүй болчихсон юм шиг.
MON: Тэгвэл тэднийг байсан цаг үе рүү ухраад үз дээ.
SUB: ........ Умм ..... (бувтнав) Маш их шуугиан орж ирж байна, яг л бүх зүйл бүгд нэг дор орж ирээд, бас сарнин алга болж байгаа юм шиг л, маш олон жижиг бутархай хэсгүүд.
MON: Зөвхөн мэдэрч байгаа зүйлсээ илтгээрэй, эргэцүүлж бодох гэсний хэрэггүй, зөвхөн анхан шатны цэвэр мэдээллүүдийг илтгэнэ үү.
SUB: Би маш том хүмүүсийг харж байна. Тэд туранхай, бас өндөр харагдаж байгаа ч маш том юм. Мм ... ямар нэгэн төрлийн хачин хувцаснууд өмссөн байна.
MON: Ойлголоо, одоо энэ цаг үедээ тогтоод, дахин хэлье, энэ цаг үедээ тогтоод, одоо байгаа физик байршлаасаа өөр байршил руу шилжих гэж оролдоно уу. Дараах координат руу очно уу:
            46.45 умард
            353.22 дорно

Дараах координат руу очно уу:

            46.45 умард
            353.22 дорно

SUB: .... Агуйн гүнд байна, үгүй ээ, агуй биш, харин хавцал шиг юм. Мм, би дээшээ харж байна, хязгааргүй юм шиг үргэлжилсэн эгц хананууд дээш. Бас тэнд, мм ... нэг байгууламж байна ... яг л хавцлын ханануудыг ухчихсан юм шиг. Би дахиад маш том байгууламжуудыг харж байна, үгүй ээ .... мм .... ямар ч овон товон үгүй, маш том гөлгөр чулуун гадаргуутай.

MON: Байгууламжуудад дотор болон гадна тал гэж байна уу?

SUB: ....... Тийм ээ, тэд үнэхээр, энэ яг л туулайн үүр шиг юм, олон булангуудтай, бас маш том, би одоо тэдний нэгний дотор нь байх шиг санагдаж байна, маш том юм. Тааз нь маш өндөр, хананууд нь маш өргөн.

MON: (+22 минут.)* Тийм ээ, зүйтэй. Тэгэхээр, одоо таныг би ойролцоох нэг цэг рүү шилжихийг хүсч байна. Дараагийн координат бол:

            45.86 умард
            354.1 дорно

Дараагийн координат бол:

            45.86 умард
            354.1 дорно

SUB: Мм .... маш том замын төгсгөл шиг харагдаж байна, бас тэнд ... маш том тэмдэглэгээ маягийн зүйл байна, Вашингтоны Хөшөө шиг хэлбэртэй, энэ яг л ... дурсгалын цогцолбор шиг юм.

MON: Ойлголоо. Одоо энэ цэгээс дараагийн цэг рүү шилжицгээе. Дараагийн координат:

             35.26 умард
             213.24 дорно

Очих дараагийн координат:

             35.26 умард
             213.24 дорно

SUB: ......... Би яг л .. маш том дугуй усан сангийн голд байх шиг байна ... тойроод бүхэлдээ уулсаар хүрээлэгдсэн, .. барзгар, маш барзгар уулс, маш өндөр. Усан сан болохоор үнэхээр, үнэхээр том. Баримжаалахад нэг л болж өгөхгүй юм, энэ үнэхээр том юм аа, бүх зүйл үнэхээр том байна.

MON: Би асуудлыг ойлгож байна, үргэлжлүүлээд байгаарай.

SUB: ..... Ямар нэгэн зүйлийн зөв өнцгийг олж харлаа, тэгээд л боллоо, би өөр зүйл олж харахгүй байна.

MON: Ойлголоо. Одоо илүү ойр, гэхдээ арай өөр байршил руу очицгооё. Одоо байгаа байршлаасаа энэ удаад, дараах координат руу очно уу:

           34.6 умард
           213.09 дорно

Дараах координат руу очно уу:

           34.6 умард
           213.09 дорно

SUB: Дээш болон доош болсон дөрвөлжингүүдийн бөөгнөрөл. Умм ..... энэ яг л тэднийг анхнаас нь тийм байлгах гэж хийсэн юм шиг. Тэд газартай бараг л нэг түвшинд юм шиг мөртлөө ямар нэгэн .... маш цагаан, эсвэл гэрэл ойлгодог зүйлтэй холбогдсон байна.

MON: Энэхүү гэрэл ойлгодог зүйл рүү харж байгаа байршлынхаа талаар дүрслээч?

SUB: Би ... налуу өнцгөөс харж байна, харин нар, мм ... нар их хачин харагдаж байна.

MON: Одоо доош газар руу хараарай, тэгээд хоёулаа энэ байршлаас жаахан хөдлөөд дараагийн байршил руу очицгооё. Дараагийн координат:

           34.57 умард
           212.22 дорно

Маш ойрхон. Дараагийн координат:

           34.57 умард
           212.22 дорно

SUB: Би яг л, мм ... мм ... ямар нэгэн төрлийн цацарсан юм шиг хээ угалзыг мэдэрч байна. Энэ яг л ... мм ... хөндий рүү нэвт ухсан замуудын хачин огтлолцол шиг, ойлгож байна уу, мөн зам ирмэгээс нь яльгүй доогуур байна.

MON: Эдгээр зүйлсийн хэлбэрийг нь дүрсэлнэ үү.

SUB: ...... Тэд тун нямбай ухсан сувгууд шиг, бас их гүнзгий, тэгээд доошоо уруудсан юм шиг. .......

MON: Ойлголоо. Таны цахилгаан заалтанд бага зэргийн саатал орж байгааг анзаарлаа. Тийм болохоор таныг аль болох гүнд байж, анхаарлаа дахин төвлөрүүлэхийг хүсч байна.

SUB: Энэ үнэхээр хэцүү юм аа, бүх зүйл тогтвортой биш байна.

MON: Би ойлгож байна, гэхдээ та анхаарлаа бүрэн хандуулах нь тун чухал. Хоёулаа дахиад шилжих дасгал хийцгээе, энэ удаад илүү хол зайд. Хөдлөхөөс өмнө та одоо байгаа цаг үедээ тогтоод, дахин хэлье, одоо байгаа цаг үедээ тогтоод дараагийн координат руу шилжинэ үү:

           15 градус умард
           198 градус дорно

Яарах хэрэггүй, гол нь анхааралтай байгаарай.

SUB: Огтлолцол шиг, мм .... юу ч юм, усны шугам шиг зүйлс .... тэд .... дугуй ёроолтойгоор ухагдсан сувгууд шиг, яг л галт тэрэгний замын суурь шиг юм. Тэнгэрийн хаяанд ямар нэгэн зүйлийн шовх оройнууд харагдаж байна. Тэнгэрийн хаяа хүртэл инээдтэй, бас жигтэй харагдаж байна, яг л ... нэг тийм өөр ... манантай, бас үнэхээр хол .... үнэхээр бүрсгэр.

MON: Ойлголоо. Дахиад нэг шилжицгээе. Дараагийн координат:

            80 градус өмнө, 80 градус өмнө
            64 градус дорно, 64 градус дорно

Дараагийн координат:

            80 градус өмнө
            64 градус дорно

SUB: Пирамидууд харагдаж байна .... наана эсвэл цаана байгааг нь ялгаж хэлэхэд хэцүү юм.

MON: Ойлголоо. Тэдгээр пирамидуудад дотор болон гадна тал гэж байна уу?

SUB: ....... ммхм, аль аль нь, бас тэд их том юм ..... үнэхээр, мм ... сонирхолтой зүйл мэдрэгдэж байх чинь.

MON: (Тэр оновчтой шилжих чадвараа алдаж байх шиг санагдсан, гэвч тэр сонирхолтой гэж хэлсэн зүйлстээ татагдаж эхэлсэн, тиймээс бид түүнийг хүссэнээр нь байлгаж, энд дурьдагдсан объектоос илүү түүний сонирхлыг татсан зүйл рүү нь түүнийг явуулж үзэхийг хүссэн.)*

SUB: Энэ шуурга ч юм уу, ямар нэгэн зүйлээс далдлагдсан байна.

MON: Дахиад хэл дээ, SUB.

SUB: Тэд шуурганаас хамгаалах халхавч шиг байна.

MON: Таны харж байгаа байгууламжууд уу?

SUB: Тийм ээ. Тэд тийм зориулалтаар хийгдэж.

MON: Ойлгомжтой. Одоо дотор нь явж ороод ямар нэгэн үйл хөдлөл байгаа эсэхийг илтгэнэ үү. (+37 минут.)*

SUB: Өөр тасалгаанууд ... гэхдээ ямар ч ... тавилга, эсвэл өөр зүйлс, энэ яг л, мм ... зөвхөн унтахад зориулагдсан юм уу эсвэл, юу гэмээр ч юм, ичээлэхэд зориулагдсан гэмээр, би сайн илэрхийлж чадахгүй байна аа, шуурганууд, маш догшин шуурга, бас тэд шуурганы дундуур унтаж байна.

MON: Шуурганы үеэр унтаж байгаа тэдний талаар хэлээч.

SUB: ......... Мм ... маш ... өндөр, маш том ... хүмүүс, гэхдээ тэд туранхай, өндөр болохоор бас өмссөн хувцас нь тэднийг туранхай харагдуулж байна, золиг гэж, энэ яг л маш нимгэн торго шиг юм, гэхдээ хунирсан төрлийн тийм хувцаснууд шиг биш, яг л бариу байлгахаар хийгдсэн юм шиг.

MON: Тэдний нэгэн рүү нь дөхөж очоод өөрсдийнх нь талаар асуугаад үз дээ.

SUB: Тэд их эртний хүмүүс байна. Тэд мм .. үхэцгээж байна.

MON: Цааш нь.

SUB: Тэд их гүн ухаанч гэмээр байдлаар хандаж байна. Тэд, мм .... амьд үлдэх арга замыг эрж байна, гэвч тэд чадахгүй байна.

MON: (+40, цахилгаан хүчдэлд өөрчлөлт орлоо.)*

SUB: Тэд гарах арга замаа олохгүй байна, гарах арга замаа олохгүй байна, .... тэгээд тэд эрж байх хугацаандаа тэндээ үлдэхээр, эсвэл ямар нэгэн зүйлийг эргэж ирэхийг, эсвэл ямар нэгэн зүйлийг хариулттай хамт ирэхийг нь хүлээж байна .........

MON: Тэд юуг хүлээж байгаа юм бол?

SUB: ...... Тэд, мм .... амьдрах шинэ газар, мм ... олохоор явсан баг байж. Би яг л тэдний орчинд байгаа бүх төрлийн тоо томшгүй их .... бэрхшээлийг хүлээн авч байгаа юм шиг л санагдаж байна. Тэд маш хурдтайгаар бүтэлгүйтэж байна, бас энэ баг хаа нэгтээгээс амьдрах газар олохын тулд маш хол замыг туулжээ.

MON: Цаг агаарын, эсвэл орчныг хэвийн бус байдалд хүргэсэн шалтгаан нь юу вэ?

SUB: ............... Би нэг дүр зураглал харж байна, энэ яг л, золиг гэж, нэг тийм мушгиралдсан, бурхан минь, хэлэхэд үнэхээр хэцүү юм. Энэ яг л, сайн хараадахая ---

MON: Анхан шатны цэвэр мэдээлэл?

SUB: Өө, бөмбөрцөг харагдаж байна .... мм ... яг л энэ бөмбөрцөг сүүлт одны сүүлэн дундуур дайрч өнгөрч байгаа юм шиг эсвэл .... ямар нэгэн төрлийн голын дундуур дайрч өнгөрч байгаа юм шиг, гэхдээ бүх зүйл үнэхээр огторгуйн юм шиг харагдаж байна. Сансрын дүр зураглал шиг байна.

MON: Ойлголоо. Одоо энэ хүнийг орхихоосоо өмнө түүнийг өөрийг чинь хэн болохыг мэдэж байгаа эсэхийг, бас түүний одоо байгаа нөхцөл байдалд өөрийн тань зүгээс тус хүргэх боломжтой эсэх талаар асуугаад үз дээ.

SUB: ............. Тэд хүлээх ёстой гэснээс өөр зүйлийг би хүлээн авахгүй байна. Намайг хэн болохыг мэдэхгүй байна. Тэр намайг хий зүйл харж байгаа юм шиг, нэг тиймэрхүү байдлаар мэдэрч байгаа бололтой.

MON: Аанха, бусдыгаа явах үед, энэ хүмүүс хүлээж үлдсэн байсан байх нь, харин тэдгээр хүмүүс явах үедээ яаж явсан бэ?

SUB: ............. Миний ойлгож байгаагаар бол энэ, мм ............ яг ямар гээчийн зүйл болохыг хэлж мэдэхгүй юм. Энэ яг л том завьны дотор тал шиг харагдаж байна. Хананууд нь дугуй, бас гялтганасан металаар хийгдсэн.

MON: Тэдний аянд нь хамт нэгдээд хаа хүрснийг нь олохыг хичээгээд үз дээ.

SUB: ......... Галт уулстай, уур савссан, бас хачин ургамлуудтай, үнэхээр тогтворгүй, солиотой гэмээр газрын дүр зураглал бууж байна, яг л хайруулын тавагнаас гараад гал руу орно гэдэг шиг л. Ялгаатай нь гэвэл тэнд бусад газруудад байдаггүй маш олон ургамал байна. Бас өөр төрлийн шуурга.

MON: Ойлголоо, тэгэхээр миний хоолойг дагаад одоо цаг үе болох 1984 оны 5~р сарын 22~руу ирэх цаг боллоо, миний хоолойг дагаарай. Эргээд тасалгаа руугаа ирээрэй, миний хоолойг дагаарай, миний хоолойг дагаад 1984 оны 5-р сарын 22-руу буцаж ирээрэй.


ЯРИЛЦЛАГА ДУУСЛАА

ТЭМДЭГЛЭЛ: ()* Субъектэд хандаж хэлээгүй нэмэлт бичвэрүүд болно.


***********************************************************

Дээрх ярилцлагаас чи CIA~ын ажилчид юу асуухаа сайн мэдэж байгааг ажигласан байх. Учир нь энэ ярилцлага бол тэдний STARGATE PROJECT хэмээх нууц төслийнхөө хүрээнд цуглуулсан олон мянган мэдээллийн ердөө нэг нь болохоор л тэр. Ёоох, сүүлийн хоёр өдөр тэдний сайтыг хангалттай ухлаа, хамаагүй ухаж байж CIA~ын бүртгэлд ормооргүй байнашдэ, Америк виз нтр авчихмаар л байнашдэ энчодо. Хэрэв сонирхож байвал өөрөө Гүүглээс хайгаарай гэе дээ нтр.

Мөн сонирхуулаад, дээрх ярилцлаганд заагдсан зарим нэг координатуудын байршлыг орууллаа. (Credits to redditor Anna_Draconis)


Маш том, хавтгай гадаргуу. Мөн зүүн өмнөд хэсэгт арзгар ороотой уулс байгааг харж болно.


Түүний усны шугам, болон ухагдсан сувгууд шиг зүйлсийн талаар ярьж байсан координат. Мөн солироос үлдсэн тогоонуудыг эс тооцвол газрын гадаргуу судалтай байгааг харж болно.


Түүний "пирамид" болон "шуурганаас хоргодох байгууламжууд"~ын талаар сүүлд ярьж байсан координат. Deseado тэмдэглэгээний тэнд нэг сонирхолтой объект харагдаж байгаа биз?