Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

12

Saturday, August 31, 2013

Чарли Нөүнаны хамгийн сүүлчийн сурвалжлага.

Charlie Noonan бол XX зууны эхэн үед амьдарч байсан Америкийн домог судлаач юм. Гэхдээ, энгийн нэгэн домог үлгэрүүдийг биш ер бусын гэх тодотголтой нууцлаг зүйлсийн эрэлд гардаг байж л дээ. Тэрээр нэгэнтээ судалгаа хийхээр Нэгдсэн Улсын өмнөд болон баруун өмнөд мужуудаар аялсан бөгөөд тийнхүү аялж явахдаа сураггүй алга болсон билээ. Эхнэр Элли нь хожим өгсөн мэдүүлэгтээ, нөхөр Чарлид нь Оклахамо мужийн нэгэн тариачин эр орон нутагт нь амьдардаг...

Friday, August 30, 2013

Мадхауз гэх нэгэн харш.

Mudhouse-ын харш. Уг байшин нь Охаёо мужийн Ланкастерт байрладаг бөгөөд орон нутгийн архивт хадгалагдан үлдсэн мэдээллийн дагуу иргэний дайны дараахан буюу 1800-аад оны үед засгийн газрын эрх нөлөө бүхий нэгэн эрхмийн захиалгаар баригдсан гэдэг. Хэдий хуулиар хориглогдсон ч гэлээ тэрбээр гэртээ боолчуудыг үргэлжлүүлэн ажиллуулж байсан төдийгүй тэднийг шөнө оройн цагаар оргохоос нь сэргийлж байшингийнхаа гаднах жижиг амбаарт түгждэг байж гэнэ. Түүний...

Wednesday, August 28, 2013

Томас Эдисоны ярьдаг хүүхэлдэй.

Уг хүүхэлдэйн хувьд хэдий зохион бүтээгдэх хүртлээ сааргүй урт замыг туулсан ч гэлээ 1890 онд худалдаанд гарсан эхний хэдхэн долоо хоногтоо л зарагдсан гэдэг байна. Энэхүү бүтээлийн талаарх санаагаа Томас Эдисон тэртээх 1877 онд бодож олсон бөгөөд Виллъям В.Жакуис гэх өөр нэгэн зохион бүтээгч Эдисоны тугалган цаас бүхий понограф аппарат дээр суурилж хүүхэлдэйн анхны загварыг нь бүтээжээ. Удалгүй ноён Жакуис өөрийн түнш Ловелл Бриггстэй хамтраад...

Санчир гаригийн чимээ

Яг одоо та компьютерийнхээ ард өгзгөн дээрээ сууж байгаа хэрнээ дэлхийгээс 1.2 тербум км-ийн тэртээд орших өөр нэгэн гаригийн дуу чимээг сонсох гэж байна шүүдээ! Энэхүү радио долгионыг 2002 оны 4-р сард 'The Cassini' гэх NASA-ын сансрын хөлөг тус гаригаас 374 сая км (234 сая миль)-ийн зайнд нисч байхдаа илрүүлсэн байна. Тэгэхээр арав гаруй жилийн өмнөх дуу чимээ болж таарлаа, тун догь! Мөн Санчир гаригийн туйлын туяа орчмын соронзон талбайгаас...