Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

12

Sunday, June 22, 2014

Томиногийн Там

"Томиногийн Там" хэмээх энэхүү шүлгийг тойрсон явган ярианууд нь Японд их алдартай. ГЭВХДЭЭ, уг шүлгийг унших үедээ та зөвхөн толгой дотроо унших ёстой бөгөөд чангаар унших нь хориотой болохыг анхаарна уу! Хэрвээ та чангаар уншвал ... хожим хойно гарах хариуцлагыг нь өөрөө хүлээх хэрэгтэй болдог гэнэ. "Томиногийн Там" (トミノの地獄) хэмээгч энэхүү шүлгийг Ёомота Инухико (四方田 犬彦) гэдэг зохиолч бичсэн ба өөрийнхөө "Зүрх бол яг л өнхөрдөг чулуу шиг" (心は転がる石のように)...

Friday, June 20, 2014

Аннора Петрова

БРИЙ, ЭНИЙГ БИТГИЙ УСТГААРАЙ! Чи намайг үзэн яддагийг би мэднээ, гэхдээ урьд өмнө бид их сайн найзууд байсан учраас үүнийг чамд уншуулмаар байна. Би бодохдоо, би их хүнд асуудалд орооцолдсон бололтой. Гэхдээ чи надад тусалж чадахгүй. Ямар ч байсан чамайг ойлгоосой гэсэндээ энэ захидлыг бичиж байгаа юм шүү. Сонгон шалгаруулалтаас хойш бид өөр хоорондоо бараг л үг дуугараагүйг хэн хэн маань мэдэх байх. Бодоод байсан чинь их олон жил өнгөрсөн байна...

Sunday, June 15, 2014

Агуй Судлаач Тед (8~р хэсэг: Жое)

4~р сарын 14~н, 2001 он. Бидэнтэй хамт явах хүсэлтэй хүнийг B олох хүртэл ердөө хэдхэн хоног хүлээхэд л хангалттай байлаа. Мөн тэрбээр өөр бусад, нилээд олон хүмүүстэй ярилцсан боловч тэдний олонхи нь ажил, амьдралын асуудлаасаа болоод явж чадахгүй нь хэмээн хариулцгаасан байна. Гэхдээ агуйн талаар, мөн аяллын тухай тэдэнд ярьж байхад туйлын ихээр сонирхон сонсч байсан гэдэг. Мэдээж хэрэг B тэдэнд агуйн байрлалын талаар нэг ч үг цухуйлгаагүй юм....

Monday, June 9, 2014

Агуй Судлаач Тед (7~р хэсэг: Амжилт)

2001 оны 4~р сарын 7~н. Дахин Нууцлаг Агуй руу очихоосоо өмнө бид бэлтгэлээ базааж нилээд хугацааг ардаа өнгөрүүлэв. Энэ хооронд бид хоёр нүхэнд багтахуйц хэмжээний модон хайрцгийг хийж бэлтгэсэн ба агуйн нүх рүү явж орохдоо тэрхүү хайрцагны тусламжтайгаар нүхний хэмжээг нарийн сайн авч чадсан юм. Тэндээс бид Флоидын Бунхан~с гарч нөгөө төгсгөлд нь хүрэхийн тулд нүхний хамгийн нарийхан газар болох 8 инчийн өндөртэй хэсгийг өнгөрөх хэрэгтэй юм...