Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

12

Wednesday, October 9, 2013

Ла Мүэрто Бланко.

Энэ бол нэгэн Мексик охины тухай түүх юм. Гэхдээ маш эмгэнэлтэй бөгөөд их гунигтай түүх .... ГЭВЧ .... өөрийнх нь талаар олж мэдсэн хэн бүхний араас уг охины сүнс ангуучилдаг юм гэнэ! Мэдээж хэрэг уг цуу ярианд би итгээгүй болоод л орчуулахаар шийдсэн хэрэг. Тэгээд ч ийм хөгийн зүйлд хэн итгэх билээ дээ? .... Хэрвээ ... юмыг яаж мэдэхэв, үнэхээр энэ бүхэн үнэн бол ... таныг цааш нь уншихгүй байхыг хүсье! Ямартай ч би уг түүхийг бүрэн бүтнээр...

'FALLOUT 3' ирээдүйг зөгнөсөн үү?

Гурван жилийн өмнө ийм нэгэн мэдээлэл интернетэд тархаж, тухайн үедээ видео тоглоомын ертөнцийг багагүй сандаргаад авсансан. Мэдээж хэрэг үүнд итгэхэд их хэцүү л дээ. Гэхдээ л тоглоомын ертөнцөд хүмүүсийг олноор нь хуйлруулж дөнгөсөн цуу яриануудын жагсаалтыг нэгээр нэмж чадсан юм. Bethesda-ын зүгээс ч гэсэн тэд ердөө тоглоом тохуу хийгээд л өнгөрсөн гэдэг. Гэвч мэдээгүй нэгэнд нь зориулаад уг сонирхолтой мэдээллийг оруулж байна. Ингээд тэр...

Monday, October 7, 2013

eBay дээрх сүнстэй зураг.

2000 оны 2-р сард  eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг. Түүнчлэн үүнийг жинхэнэ түүх байсан гэж үзэх хүмүүс одоог хэр нь байхад ердөө маркетингийн сурталчилгаа байсан гэж дүгнэх өөр бусад хүмүүс ч бас байсаар л байна. Гэхдээ үнэн худлыг ялгах эрхийг таны гарт үлдээе. 251789217 - энэ бол eBay дээрх уг зурагны дугаар юм. Хэдий тийм ч интернет хэрэглэгчдийн дунд 'eBay...

Saturday, October 5, 2013

Шатаж буй охин.

1908 онд юм гэнээ. Энэ явдал Алабама мужийн Охидын Аж үйлдвэрийн Сургуульд болж өнгөрсөн юм. Харин уг сургуулийн дотуур байрны 4-р давхарт Конди Каннингхэм гэдэг охин амьдардаг байлаа. Нэгэн шөнө Конди хэсэг найзуудынхаа хамтаар халуун шоколад хийх зорилгоор өрөөндөө нууцаар зуух авч орж л дээ. Мэдээж хэрэг энэ нь сургуулийн дотоод дүрмэнд харшилж байсан нь тодорхой. Охидууд цөм унтлагынхаа хувцастай байсан бөгөөд Кондигийн орон дээр тэд цуглаж...

Thursday, October 3, 2013

Эмч цэрэг.

1944 оны өвөл. Арденнийн ойд фашистууд Америкчуудын эсрэг өршөөлгүйгээр тулалдаж байсан энэ үед Германы армийн нөөц хангамж нь нэгэнтээ дуусаад байсан үе билээ. Мөн тэнд үүрэг гүйцэтгэж явсан нэгэн эмч цэрэгт шархдагсдын шархыг боох боолт, ариутгагч бодис болон сэлбэх цус ер үлдсэнгүй гэнэ. Гэвч гай таарч нэгэн удаагийн бөмбөгдөлтөөр тэдний байрлал минамётын галд өртөж л дээ. Хаа сайгүй цэрэг эрс шархдан унаж байсан бөгөөд тэдний орилон бархирах...

Мексик Автобус

Хэрэв та Мексикрүү аялах гэж байгаа бол, тэр дундаа Толука хот болон Икстапан де лэ Сэл суурингийн хооронд зорчихоор болбол таны аяллыг ойрхон бөгөөд хялбар болгож өгөх хурдны зам тэнд бий билээ. Хэдий тийм боловч уг замаар явсан хэн бүхэн өндөр уулыг тойрон бүсэлсэн тун аюултай хэсэг газрыг туулж өнгөрөөс өөр арга байдаггүй нь харамсалтай. Уг нарийхан замын нэг талд эгц ханан хад байдаг бол нөгөө талд нь ёроолгүй мэт гүнзгий хавцал байдаг байна. Харин...