Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

12

Wednesday, October 9, 2013

Ла Мүэрто Бланко.

Энэ бол нэгэн Мексик охины тухай түүх юм. Гэхдээ маш эмгэнэлтэй бөгөөд их гунигтай түүх .... ГЭВЧ .... өөрийнх нь талаар олж мэдсэн хэн бүхний араас уг охины сүнс ангуучилдаг юм гэнэ! Мэдээж хэрэг уг цуу ярианд би итгээгүй болоод л орчуулахаар шийдсэн хэрэг. Тэгээд ч ийм хөгийн зүйлд хэн итгэх билээ дээ? .... Хэрвээ ... юмыг яаж мэдэхэв, үнэхээр энэ бүхэн үнэн бол ... таныг цааш нь уншихгүй байхыг хүсье! Ямартай ч би уг түүхийг бүрэн бүтнээр...

'FALLOUT 3' ирээдүйг зөгнөсөн үү?

Гурван жилийн өмнө ийм нэгэн мэдээлэл интернетэд тархаж, тухайн үедээ видео тоглоомын ертөнцийг багагүй сандаргаад авсансан. Мэдээж хэрэг үүнд итгэхэд их хэцүү л дээ. Гэхдээ л тоглоомын ертөнцөд хүмүүсийг олноор нь хуйлруулж дөнгөсөн цуу яриануудын жагсаалтыг нэгээр нэмж чадсан юм. Bethesda-ын зүгээс ч гэсэн тэд ердөө тоглоом тохуу хийгээд л өнгөрсөн гэдэг. Гэвч мэдээгүй нэгэнд нь зориулаад уг сонирхолтой мэдээллийг оруулж байна. Ингээд тэр...

Monday, October 7, 2013

eBay дээрх сүнстэй зураг.

2000 оны 2-р сард  eBay худалдааны сайт дээр тавигдсан энэхүү зураг нь тухайн үедээ олны дунд томоохон шуугианыг тарьж байсан гэдэг. Түүнчлэн үүнийг жинхэнэ түүх байсан гэж үзэх хүмүүс одоог хэр нь байхад ердөө маркетингийн сурталчилгаа байсан гэж дүгнэх өөр бусад хүмүүс ч бас байсаар л байна. Гэхдээ үнэн худлыг ялгах эрхийг таны гарт үлдээе. 251789217 - энэ бол eBay дээрх уг зурагны дугаар юм. Хэдий тийм ч интернет хэрэглэгчдийн дунд 'eBay...

Saturday, October 5, 2013

Шатаж буй охин.

1908 онд юм гэнээ. Энэ явдал Алабама мужийн Охидын Аж үйлдвэрийн Сургуульд болж өнгөрсөн юм. Харин уг сургуулийн дотуур байрны 4-р давхарт Конди Каннингхэм гэдэг охин амьдардаг байлаа. Нэгэн шөнө Конди хэсэг найзуудынхаа хамтаар халуун шоколад хийх зорилгоор өрөөндөө нууцаар зуух авч орж л дээ. Мэдээж хэрэг энэ нь сургуулийн дотоод дүрмэнд харшилж байсан нь тодорхой. Охидууд цөм унтлагынхаа хувцастай байсан бөгөөд Кондигийн орон дээр тэд цуглаж...

Thursday, October 3, 2013

Эмч цэрэг.

1944 оны өвөл. Арденнийн ойд фашистууд Америкчуудын эсрэг өршөөлгүйгээр тулалдаж байсан энэ үед Германы армийн нөөц хангамж нь нэгэнтээ дуусаад байсан үе билээ. Мөн тэнд үүрэг гүйцэтгэж явсан нэгэн эмч цэрэгт шархдагсдын шархыг боох боолт, ариутгагч бодис болон сэлбэх цус ер үлдсэнгүй гэнэ. Гэвч гай таарч нэгэн удаагийн бөмбөгдөлтөөр тэдний байрлал минамётын галд өртөж л дээ. Хаа сайгүй цэрэг эрс шархдан унаж байсан бөгөөд тэдний орилон бархирах...

Мексик Автобус

Хэрэв та Мексикрүү аялах гэж байгаа бол, тэр дундаа Толука хот болон Икстапан де лэ Сэл суурингийн хооронд зорчихоор болбол таны аяллыг ойрхон бөгөөд хялбар болгож өгөх хурдны зам тэнд бий билээ. Хэдий тийм боловч уг замаар явсан хэн бүхэн өндөр уулыг тойрон бүсэлсэн тун аюултай хэсэг газрыг туулж өнгөрөөс өөр арга байдаггүй нь харамсалтай. Уг нарийхан замын нэг талд эгц ханан хад байдаг бол нөгөө талд нь ёроолгүй мэт гүнзгий хавцал байдаг байна. Харин...

Monday, September 9, 2013

Solway Firth-ийн сансрын нисгэгч.

1964 оны 5-р сарын 23-ны өдөр гал сөнөөгч Jim Templeton гэгч эр өөрийн эхнэр болон 5 настай охиныг дагуулан Solway булангийн ойролцоох Burgh Marsh гэдэг газарруу аялахаар авч явжээ. Уг газар нь Английн Cumbria мужид байдаг байна. Ингээд Жимийн хэлснээр бол тухайн өдөр тэнд намгийн цаад талд машин дотроо сууж буй хэдэн хөгшин хатагтай нарыг эс тооцвол өөр хүн тэнд байгаагүй гэдэг аж. Энэ тухайгаа тэрбээр 2002 онд Daily Mail сонинд илгээсэн захидалдаа...

Monday, September 2, 2013

УВБ-76

УВБ-76, мөн түүнийг өөрөөр The Buzzer ч гэж нэрлэдэг байна. Өдөр шөнийн 24 цагийн туршид, 4625 кгц-ийн үелзэл дээр минутанд 25 удаагийн давтамжтайгаар хэлбэлздэг уг монотон дохиог анх 1970-аад оны сүүл үе болон 1980-аад оны эхээр 'барьж' авсан гэдэг. Гэвч одоог хүртэл уг дохионы эх сурвалжийг хүмүүс олж чадахгүй байгаад л хамаг учир байгаа юм. Мөн хэн, хаанаас, бас яах гэж энэхүү дохиог илгээдэг вэ? гэсэн дараагийн асуултууд ч мөн адилгүй хариултгүй...

Saturday, August 31, 2013

Чарли Нөүнаны хамгийн сүүлчийн сурвалжлага.

Charlie Noonan бол XX зууны эхэн үед амьдарч байсан Америкийн домог судлаач юм. Гэхдээ, энгийн нэгэн домог үлгэрүүдийг биш ер бусын гэх тодотголтой нууцлаг зүйлсийн эрэлд гардаг байж л дээ. Тэрээр нэгэнтээ судалгаа хийхээр Нэгдсэн Улсын өмнөд болон баруун өмнөд мужуудаар аялсан бөгөөд тийнхүү аялж явахдаа сураггүй алга болсон билээ. Эхнэр Элли нь хожим өгсөн мэдүүлэгтээ, нөхөр Чарлид нь Оклахамо мужийн нэгэн тариачин эр орон нутагт нь амьдардаг...

Friday, August 30, 2013

Мадхауз гэх нэгэн харш.

Mudhouse-ын харш. Уг байшин нь Охаёо мужийн Ланкастерт байрладаг бөгөөд орон нутгийн архивт хадгалагдан үлдсэн мэдээллийн дагуу иргэний дайны дараахан буюу 1800-аад оны үед засгийн газрын эрх нөлөө бүхий нэгэн эрхмийн захиалгаар баригдсан гэдэг. Хэдий хуулиар хориглогдсон ч гэлээ тэрбээр гэртээ боолчуудыг үргэлжлүүлэн ажиллуулж байсан төдийгүй тэднийг шөнө оройн цагаар оргохоос нь сэргийлж байшингийнхаа гаднах жижиг амбаарт түгждэг байж гэнэ. Түүний...

Wednesday, August 28, 2013

Томас Эдисоны ярьдаг хүүхэлдэй.

Уг хүүхэлдэйн хувьд хэдий зохион бүтээгдэх хүртлээ сааргүй урт замыг туулсан ч гэлээ 1890 онд худалдаанд гарсан эхний хэдхэн долоо хоногтоо л зарагдсан гэдэг байна. Энэхүү бүтээлийн талаарх санаагаа Томас Эдисон тэртээх 1877 онд бодож олсон бөгөөд Виллъям В.Жакуис гэх өөр нэгэн зохион бүтээгч Эдисоны тугалган цаас бүхий понограф аппарат дээр суурилж хүүхэлдэйн анхны загварыг нь бүтээжээ. Удалгүй ноён Жакуис өөрийн түнш Ловелл Бриггстэй хамтраад...

Санчир гаригийн чимээ

Яг одоо та компьютерийнхээ ард өгзгөн дээрээ сууж байгаа хэрнээ дэлхийгээс 1.2 тербум км-ийн тэртээд орших өөр нэгэн гаригийн дуу чимээг сонсох гэж байна шүүдээ! Энэхүү радио долгионыг 2002 оны 4-р сард 'The Cassini' гэх NASA-ын сансрын хөлөг тус гаригаас 374 сая км (234 сая миль)-ийн зайнд нисч байхдаа илрүүлсэн байна. Тэгэхээр арав гаруй жилийн өмнөх дуу чимээ болж таарлаа, тун догь! Мөн Санчир гаригийн туйлын туяа орчмын соронзон талбайгаас...