Агуй Судлаач Тед

Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ.

12

Thursday, January 23, 2014

Агуй Судлаач Тед (6~р хэсэг: Дуу Чимээ)

3~р сарын 3~4, 2001. Нууцлаг Агуй руу эргэн очих хүртэл дахин гурван долоо хоног өнгөрлөө. Уг ажлыг анх эхлүүлж байсан үетэй харьцуулбал бидний хүсэл эрмэлзэл тодорхой хэмжээгээр буурсан байв. Анхандаа энэ бүгдийг зугаатай адал явдал мэтээр хүлээн авч байсныг яана, гэвч сүүлийн аяллаас хойш бид үүнд арай илүү нухацтай хандах болсон юм. Тийш дахин явж байхдаа бид хоёр, урьд өмнөх аяллуудыг бодвол нийт замын туршид олон зүйлийг ярьсангүй....

Thursday, January 16, 2014

Агуй Судлаач Тед (5~р хэсэг: Ажил Vргэлжилсээр)

Хоёрдугаар сарын 10. 2001 он. Ажлаа эхлүүлснээс хойш бараг л хоёр долоо хоног өнгөржээ. Энэ хугацаанд уг нүхний цаана гарахын тулд үнэхээр их улайрч байснаа хүлээн зөвшөөрч байна. Магадгүй энэ нь агуйчин бидний амьдрал хичнээн сонирхолтой болохыг илтгэж байж ч болох юм. Мөн уг нүхний цаана ямар нэгэн агуу гайхамшигтай зүйл биднийг хүлээж байгаа гэдэгт бид хоёр анхнаасаа л найдаж байсангүй. Харин урьд өмнө хэний ч хөл хүрч байгаагүй онгон дагшин...

Wednesday, January 15, 2014

Агуй Судлаач Тед (4~р хэсэг: Агуйн Тухайд)

Тэмдэглэлийнхээ дараагийн хэсгийг эхлүүлэхээс өмнө би уншигчдыг ойлгоход нь хэрэг болох болов уу гээд агуйн тухай, мөн агуй доторх уур амьсгалын талаар бичмээр санагдлаа. Учир нь тэмдэглэлээ эргээд уншиж байхад энд бичигдсэн үг хэллэг болоод зарим нэг тайлбарууд нь уншигчдын агуйн талаарх мэдлэгээс хол зөрж байсныг нь анзаарсан юм л даа. Угтаа бол энэ тэмдэглэлийг би зөвхөн ӨӨРТӨӨ л зориулан бичиж байгаа шүү дээ! Гэхдээ, ямар ч байсан уг агуйн...

Saturday, January 11, 2014

Агуй Судлаач Тед (3~р хэсэг: Ажил Эхэллээ)

1~р сарын 27~28 . 2001 B бид хоёр хурдан гэгч нь агуй руу буцаж очоод, ярьж төлөвлөж байсан өнөөх ажлаа эхлүүлнэ гэхээс байж ядаж байлаа. Мөн би нүхний нөгөө талд гарах хүртэл 4 цагийг зарцуулна хэмээн тооцоолж байсан юм. Ингээд бид хоёр ДеВалт утасгүй өрмийг авч явахаар зэхлээ. Тэгээд чулуу өрөмдөхөд зориулагдсан тусгай хошууг өрмөндөө залгаж, хад чулууг бутлахын тулд хоёр ч лантуун алх, мөн хананд гаргасан нүхрүү шургуулах цүүц, чигжүүр, бас...

Friday, January 10, 2014

Агуй Судлаач Тед (2~р хэсэг: Нээлт)

Хооронд нь ялгахын тулд би текстүүдийг хоёр өөр өнгөөр бичиж оруулах болно. Энэ өгүүлбэр шиг саарлаар бичигдсэн байвал энэ нь шууд миний аяллын тэмдэглэл дээрээс бичигдсэн гэсэн үг. Харин налуу, тэгээд цэнхэр өнгөөр бичигдсэн нь аяллын талаарх миний сэтгэгдэл байх болно. Мөн аяллын явцад өөрийн мэдэрч байсан мэдрэмжүүд, бодож байсан тэр бүх бодол санаануудыг би аль болох ойлгомжтой бөгөөд тодорхой хэлбэрээр оруулахыг хичээнэ ээ. Бас түрүүн...

Thursday, January 9, 2014

Агуй Судлаач Тед (1~р хэсэг: Эхлэл)

Уг залуугийн блогийг би бүрэн эхээр нь орчуулан оруулж байна. Тэгэхээр, Тедийн тухайд гэвэл тэрээр гэрээсээ холгүй газраас нэгэн нууцлаг агуйг олсон ба уг агуйд хийсэн аяллынхаа талаар тэмдэглэл болгон сайт дээрээ бичиж байсан юм. Гэвч ... 2001 оны 5~р сарын 19~с хойш түүний блогт ямар ч update хийгдээгүй билээ. Тедийн блог : http://www.angelfire.com/trek/caver/ За ингээд олон долоон үг нуршилгүй түүний тэмдэглэлийг бүрэн эхээр нь оруулая! 2001...